2017 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 379,532 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Силк Нэт’ ХК /GFG/, болон ‘Жинст Увс’ /JIV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар тус тус өссөн бол ‘Дархан Хүнс” ХК-ийн /DHU/ ханш хамгийн өндөр буюу 13.29 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 114 ширхэг үнэт цаас 11.2 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 200 ширхэг үнэт цаас 20.0 сая төгрөгөөр арилжаалагдлаа
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,146.71 нэгж болж 1.71 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,418,047,961,569 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ