Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох санал гаргав | News.MN

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох санал гаргав

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох санал гаргав

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох санал гаргав

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2017.12.18/ Төрийн ордонд болж байна. Үдээс өмнө Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүн танилцуулсан.

Судлаач, хуульчдын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын засаглалыг сайжруулах нь зүйтэй гэж үзэж байхад зарим хэсэг нь Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулахгүйгээр бусад хуулиа хэрэгжүүлэх, намуудын төлөвшлийг сайжруулах боломжтой  зэрэг асуудлыг хөндөж байсан юм. Одоо тэдний илтгэлээс түүвэрлэн хүргэе.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл “Үндсэн хуулиа л сайн болговол, өргөс аваад хаясан мэт сайхан болно гэж бодож суугаа бол энэ их эндүүрэл гэдгийг судлаачийн хувьд хэлмээр байна.

Монгол Улс цаашдаа яах ёстой вэ, ямар гарц байна вэ?. Өнөөдөр монголын нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй, хариуцлагагүй болсон. Хууль, тэр дундаа Үндсэн хууль үүсмэл бол, ёс суртахуун бол хүн бүрийн уураг тархинд байдаг төрмөл зүйл. Аливаа улс, нийгэм, хувь хүн, айл өрх ёс суртахуунаа алдаад ирэхээр уналт, доройтол, ялзралд ордог нь жам ёсны зүйл. Монгол Улсын өнөөгийн байдал нь Үндсэн хуулиас шалтгаалаагүй гэдэг нь бодит үнэн.

“Өнөөгийн хямралд улс төрийн намууд буруутай”

Үндсэн хууль судлаач, доктор Б.Гүнбилэг

Өнөөгийн улс төрийн хямралд Үндсэн хууль бус улс төрийн намууд, улстөрчид, хувь хүмүүс буруутай. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар улс төрийн хямрал алга болохгүй. Харин улс төрийн намууд төлөвшиж, хуулиа хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах нь чухал байна.

Үндсэн хуулийн 2000 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 7 нэмэлт, өөрчлөлтийг эргэн харж, яаралтай эдгээр зүйлүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Эрх зүйн шинэтгэлийн тусагдахууны талаар гурван чиглэлийг хэрэгжүүлэх ёстой. Үүнд, хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинэтгэх, хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг шинэтгэх, нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэх.

Үндсэн хуулийн эдийн засаг, эрхэд суурилсан төсвийн төлөвлөлт, захиран зарцуулалтын талаар огт мэдэж байгаа, мэдсэн ч хэрэгжүүлэхгүй байгаа өнгөрсөн 25 жилийн парламент, Засгийн газрыг гайхан “биширч” байна. Junk news, populism-ийг хязгаарлах хуулийн зохицуулалтуудыг шинээр бий болгох, дордохын 7 өөрчлөлтөө өөрчлөх, ердийн хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай.

“Ерөнхийлөгчийг парламентаас сонгогдог болох ёстой”

Гадаад харилцааны яамны олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Б.Мандахбилэг

Парламентын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг ард нийтийн саналаар бус парламентаас сонгодог байх хувилбар Монголд ч гэсэн тохиромжтой. 

Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох нь эрх мэдлийн төлөөх тэмцэл, маргаан үүснэ гэж судлаачид үздэг. Тиймээс парламентын засаглалын сонгодог хэлбэрийг монголчууд сонгох нь зүйн хэрэг. Хариуцлагатай, төлөвшсөн нам, улс төрчдөөс бүрдсэн хүчтэй УИХ-тай, тогтвортой шударга ажиллах Засгийн газартай, хууль сахиулдаг Үндсэн хуулийн цэц, шүүхтэй болох. Үндэсний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгчтэй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь тохиромжтой.  Япон, Герман, Их Британийн төрийн тогтолцооны туршлагаас Монголд нутагшуулах боломжууд их байна” гэлээ.

Ш.ЧИМЭГ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-18 202.21.106.139

Мандахбилэг доктороо! Хариуцлагатай төлөвшсөн нам, хариуцлагатай улс төрч гэж хаана байнаа, хэн бэ.Дандаа худалч хулгайчаараа цоллуулсан л хүмүүс байх юм. Эвлэлдэн нэгдэж улсаа хөгжүүлэх гэсэн улс төрч хаана ч алга. Хагарч бутарсан ажил хийх гэснийхээ хөлд дэгээ тавьсан бүлэглэн эсрэг пиар хийсэн намчирхан хийрхэсэн мулгуу улс төрчид л байх юм. Үнэндээ тэвчишгүй болж байгаа бус уу.

Avatar

Зочин 2017-12-18 103.57.93.16

Ажил хийх гэсэн болгонд Хориг тавьж , одон тэмдэг тараахаас еер онц ажилгvй хачин юм байлгаад ч хэрэггvй бvvр хас!!! Хэзээ нэг цагт Элбэг худалчаас ч давсан нэг солиотой юм нь гарч ирээд хоер хершид дайн зарлачихсан хоер фронт дээр зэрэг vзэлцэх гээд зогсож байж ч мэдэхээр юм билээ!

Avatar

Зочин 2017-12-18 202.21.106.139

Ажил хийх гээд байгаа нь хэн нь юм бол доо. Хийх гэж байгаа хэн ч харагдахгүй л юм. Хувааж идэх гэсэн хувалзнууд л байна даг

Avatar

Төрийн төлөө Оготоно 2017-12-18 202.21.106.139

Сүүлийн 30-аад жилд Эрх баригчид болон Улс төрийн намууд улсаа хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж чадсангүй. Улсыг хөгжүүлэх бодлого дээр нэгдэж чадахгүй бүлгийн эрх ашгийг дээгүүрт тавьж хэсэг бүлгийн сонирхлыг хангасан Парламент ажиллаад байна. Парламентын гишүүд гэж увайгүй худалч, хумслагч улс төрчид хувааж идэх бодлого дээрээ нэгдээд, хөгжлийн бодлого хэрэгжүүлэхгүй хагарч бутраад байна. Засгаа унагаж тоглоод байна. Ард түмнээ намаар талцуулан хуваагдмал байлгаж Эрх баригчид, олигархиуд тоглоомын хөзрийг гартаа атгаж засгийн эрх тэдэнд үйлчилж байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг намуудаар хийлгэхэд олигтой юм болохгүй гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ардын их хуралдаан зарлаж байж хэлэлцүүлж батлах хэрэгтэй. Ардын их хуралдааны төлөөлөгчдийг Монгол улсын засаг захиргааны нэгжээс сонгогчдын тоог харгалзан сонгууль явуулж бүрдүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн засаглалыг тунхаглаж Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын удирдлагаар хөгжих бололцоог гаргаж өгөх хэрэгтэй байна. Намуудын хуулийг өөрчилж намууд зөвхөн Хууль тогтоох байгууллагын сонгуульд оролцдог байхаар хуульчлах хэрэгтэй. Намууд төрийн албаны сонгууль томилгоо руу ордоггүй болгох , төрийг самардаггүй болгох хэрэгтэй. Төрийн албыг тогтворжуулахын тулд Ерөнхийлөгчийн дэргэд Төрийн албаны зөвлөл ажиллаж Төрд ажиллах хүмүүсийг Мэдлэг боловсрол ажлын дадлага туршлага, нийтийн үйл хэргийн төлөө ажиллах тангараг, сонгон шалгаруулалтын журмыг давсан хүмүүсээр бүрдүүлж томилдог болгох хэрэгтэй.Тэгж байж Төрийн бодлого тогтворжиж улс хөгжих болно.Төрийн албанд ажиллах хүмүүс намын харьяалалгүй байхаар хуульчлах хэрэгтэй.

Avatar

Төрийн төлөө Оготоно 2017-12-18 202.21.106.139

Одоогийн эрх баригчдаас хэлэлцүүлж байгаа ҮХ-ын өөрчлөлтийн асуудлууд шууд УИХ-ын эрх мэдлийг хязгааргүй нэмэгдүүлэхийг зорьж байгаа нь илт харагдаж байна. УИХ-д Хянан шалгах түр хороог байгуулах гэж байгаа нь өмнө нь 30-аад оны хэлмэгдүүлэлтийг явуулсан “Онцгой эрхэт комисс”-ыг байгуулахыг хүсэж байгаа гэсэн үг. Бие биенээ улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэн иагнах,чагнах, мөрдөх, шүүх, яллах эрх мэдлийг УИХ-д оруулж ирэхийг хүсэж байгаа хэрэг. Хуучны хулгаруудын санаа монголчууд бие биенээ барьж идэх арга хэрэгсэл болно. Мөн шүүх прокурорын эрх мэдлийг УИХ гартаа авах санаархал юм. Тэгээл сөргөлдөөн хагарч бутран засгаа татаж унагах нь арилахгүйгээр, төрийн албыг дэндүү том байхаар хууль хэлэлцүүлж байгааг хэрхэвч баталж болохгүй. 100 ямаанд 60 ухана гэгч болохоор байна. Ерөнхий сайд 7 хүртэл яамыг шинээр нэмж батлуулж болно гэдэг нь давхар дээл өмсгөх тоог нэмэх л арга шүү дээ. Ийм байж болохгүй. Харин энд нэгэн зүйл хэлэхэд Ерөнхийлөгчийн засаглал тунхаглая гэхээр Ерөнхийлөгч нь Баттулга байна гээд бодчихдог улсууд байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглалыг Үндсэн хуулиндаа тунхаглаж байгаа болохоос Ерөнхийлөгч нь Баттулга байна гэж хуульчилж байгаа хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-12-18 103.14.36.18

Ард түмэнд ер нь сонгох эрх үлдээхнүү…

Avatar

Zochin 2017-12-18 139.227.244.161

МАШ ЗӨВ. ТИЙМ БАЙХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ.

Avatar

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЬЁ. АРД ТҮМНЭЭ СОНГОЁ. 76 тэнэгээс сальяа 2017-12-18 202.9.41.185

зочин – 202.9.41.20
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПАРЛАМЕНТААС СОНГОХ НЬ ЗӨВ. СОНГОГЧИД БОЛ СОНГОГЧИД ШҮҮ ДЭЭ ГЭДГИЙГ УДАА ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ НОТЛОН ХАРУУЛЛАА… 76 тэнэг малыг сонгогчид сонгоогүй юм байна л даа м а л а а

Avatar

Зочин 2017-12-18 90.210.204.183

Экс тагнуулын даргынхаа ганц хүзүүгээ шилгээхэд чяцга царайлдаг 76-д тэгээд тийм сонгодог засаглал юмуу?

Avatar

зочин 2017-12-18 202.9.41.20

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПАРЛАМЕНТААС СОНГОХ НЬ ЗӨВ. СОНГОГЧИД БОЛ СОНГОГЧИД ШҮҮ ДЭЭ ГЭДГИЙГ УДАА ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ НОТЛОН ХАРУУЛЛАА…

Avatar

Зочин 2017-12-18 202.55.191.99

Тэгээд чиний Мийёг сонгох байсан хэрэг үү мал минь

Avatar

Зочин 2017-12-18 103.57.94.131

INJENER NATSAGNYAM SONGODOG PARLAMENTIIN ZADAG BURUU HUNNU ULSIIN ZASAG ZUV ERONHIILOGCHOO ARD TUMEN SONGOHGUI BOLNO GEDEG HAANT ZASAG BOLCHOHNO GEJ SEMINAR AILDAV

Avatar

Зочин 2017-12-18 92.167.32.199

Mongol ulsad huchtei parlamentiin zasaglal heregtei .
Turin albanii shalgaltad tentssen humuusiin dund salbar tous burd shildeg gesen humuusee todorhoi neg Alban tushaald olon niitedees shuulguuleed shilegdsen humuusee suglaagaar gargaj ireh heregtei
Eldev hel am garahgui medeej shildeguudiin dundaas garch ireh uchiraas jinhen shudrag togtoltsoo bishgejuu zuvhun Turin alban d

Avatar

Зочин 2017-12-18 122.201.24.67

ХЭДЭН ХУЛ ГАЙЧ ЛУЙ ВАРЧДАА ТОЛГОЙДОО ЗАЛДАГ МУЛГУУЧУУДАД ЯМАР Ч ЗАСАГ ТӨР БАЙГААД НЭМЭРГҮЙ

Avatar

Зочин 2017-12-18 103.229.121.184

ediin zasag ni 100 % gadaadaas hamaaraltai. shinjleh uhaany hegjil ni delhiin ulsuudyn suul mushgidag. idej uuj nairlaj hoorondoo hereldej eeriigee orshij baigaa mederdeg bid nar hedeenii helduu nyamdorjiig oroi deeree zalaad hol yavahgui biz dee…

Avatar

Zochin 2017-12-18 31.35.91.181

Ene ih hural tarah estoi mongol ulsad erenhiilugchiin zasaglal heregtei novchiin hulgaichuud 27jil mongol ulsiig idlee

Avatar

арай ч дээ 2017-12-18

арай ч дээ их хурлаас сонгох юм бол хурц ерөнхийлөгч болох юм байна даа

Avatar

Зочин 2017-12-18 202.9.40.25

Энэ мандахбөлдөг гэдэг нөхөр жинхэнэ харин мундахбалаг юм ярьжээ

Avatar

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БАЙХ НЬ ЗӨВ 2017-12-18 202.9.40.209

Парламентаас Ерөнхийлөгч сонгох юм бол Ерөнхийлөгч гэж байгаад хэрэггүй. БҮХ АРД ТҮМНЭЭС СОНГОДОГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛБОЛ ЗҮГЭЭР. ЕРНЬ ЗӨВ.

Avatar

Зочин 2017-12-18 150.129.142.38

Хурцад бүгд бүлдэгдүүлээд байхад эд нар ерөнхийлөгч сонгоод сууж байх уу гуцваааа

Avatar

Зочин 2017-12-18 43.242.243.4

тэгж яривал, парламентыг тараадаг эрхийг нь еронхийлогчид огч бур зучтэй еронхийлогчийг засаглалтай болмоор бна, тэгвэл жинхэнэ Монгол улс ялна, оор зам бидэнд байхгуй,

Avatar

ЧД иргэн 2017-12-18 202.179.27.14

Энэ бол зөв. Ерөнхийлөгчийг их хурлаас сонгодог болох хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-12-18 202.179.11.10

76 d itgej bn uu

Avatar

zochin 2017-12-18 103.229.121.184

gorid !!!!!

Avatar

Зочин 2017-12-18 202.21.106.139

Тэгж горьдоод хэрэггүй байхаа . 76-н уханыг л тараах хэрэгтэй.Монголын хамгийн муу муухай юмны үүр уурхай бол УИХ болоод байна шүү дээ. Төрийг тэд л самарч байнав шүү.

Avatar

Зочин 2017-12-18 122.201.21.111

Хаа очсон газраа нээнтгэнд орчихсон eрөнхийлөгчөөс eрөнхийлөгчгүй байсан нь дээр ядаж парламент дотроосоо сонговол ажилд саад болохгүй амар буюу

Avatar

zochin 2017-12-18 103.229.121.184

mashin unasan 76 tolgoiguichuud uu ??????????

Avatar

Зочин 2017-12-18 202.55.191.99

Чиний Мийёг сонгоогүй болохоор ард түмэн хэрэггүй болоо юу малаа

Avatar

Зиз 2017-12-18 122.201.31.205

Зүгээр л ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. Өөр юм яриад ч хэрэггүй. Улс орон эзэнгүйдэж хариуцлага гэдэг зүйлс алга боллоо. Аль ч намууд ээлжлээд хоорондоо тохиролцож идэж уугаад улс орныг яаж сүйрүүлж байгааг бид харлаа ш дээ. Тийм үү та нар юу гэж бодож бна?

Avatar

zochin 2017-12-18 103.229.121.184

Demhij baina !!!!!!

Avatar

Зочин 2017-12-18 202.55.191.99

зөв дэмжиж бна

Avatar

иргэн 2017-12-18 66.181.169.202

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зарчмыг хоёр гараа өргөн дэмжинэ. Сонгодог парламенттай болох Үндсэн хуулийг өөрчлөлтийг одоо л хийхгүй бол хэзээ ч хийж чадахгүй. Энэ өөрчлөлт нь Монгол улсын цаашдын хөгжилд маш их нэмэртэй болно шүү. Одоогийн Ерөнхийлөгчид үйлчлэхгүй 2021 оноос үйлчлэнэ гэдгийг манайхан сайн олгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-12-18 202.55.191.99

тэр парлаймайтай чинь 30 жил явлаа одоо хаана юунд хүрэв хардаа ардуудаа?

Avatar

Zochin 2017-12-18 202.55.191.42

Esregeeree bid yagaad erunhiilugchiin zasaglaltai baij bolohgui gej. UIH n gishuudliig harahad lav mongol uudluh shinj alga. UIH er ni hereggui umnuh ueiin haaya neg huralddag baingiin bus ardiin ih hural ni zugeer. Bidend huchtei erunhiilugch heregtei

Avatar

зочин судлаач 2017-12-18 202.9.42.230

ГУРВАН ТОЛГОЙТОЙ МАНГАСААС САЛНА ГЭЖ ЯРИАД БАЙГАА БИЗДЭЭ,,ТЭХЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН ТООГ ЦОМХОТГОЁ ОО,,,ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР БОЛ АРАЙ ГЭЖ НЭГ ПАРЛАМЕНТ ДОТРОО УЧРАА ОЛОХООР ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЭД НЭГ ХӨЛДҮҮ ТОЛГОЙНУУД ГАРЧ ИРЭЭД ХАМАГ АЖЛЫН САДАА БОЛООД НӨГӨӨ НАМУУДАА ХООРОНД НЬ ЗОДОЛДУУЛААД СУУЧИХ ЮМ БАНАШҮҮ ДЭЭ

Avatar

Zochin 2017-12-18

Mongol orchind tohirson bvtetsiig bii bolgoh. Sudalgaa , shijilgeenii vndsen deer mash bolgoomjtoi handah.Gol zarchim ni ulamjlalt zan zanshil, yos surthuuniig shingeesen,huuliin dor amidrah hibi tabiltaig hi batalgaajuulsan bh. Nam tubtuu buleglel uussehees hamgaalsan,turiin zalgmj chanariig hadgalhaar,hunii /hunii nuutsiin menejment / sudalgaag olon jileer abch uzeh, genetiin shagnalaar ajil alban tushaald ochih bolomjgvi bh talaar urgun hvreetei abch vzeh shaardlaga bna. Zaabal ezen buegvi zvild buruug uguh, svslen dagaj bayssah geh met buruug huulid tohoh maygaar shiidberledeg ulamjlalt arga barilaasaa angid bmaar bnaa.

Avatar

ХУУЛЬЧДЫН ЯРЬСАН НЬ САНААНД ХҮРЭХГҮЙ БАЙНА 2017-12-18 202.9.41.41

Хэлбэрийн төдий өөрчлөлт хэрэггүй.

Avatar

Зочин 2017-12-18 66.181.180.16

Өө за. Намууд нь өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлэгч нэртэй хүмүүсийг гишүүнд дэвшүүлнэ. Гишүүн нь сонгогдсоныхоо дараа сонгогчидоо таг мартана. Ажлаа таслана. Гишүүдэд юу ч хэлээд санал дэвшүүлээд нэмэргүй. Эдгээр чихгүй, сэтгэлгүй, эх оронч бус гишүүдийн саналаар ерөнхийлөгчийг сонгож болохгүй. Учир нь аль намын нэр дэвшигч олонхи гишүүн болоод ерөнхийлөгчийг сонговол олонхийг хянах хяналтгүй болж бүр ард иргэдийг үл сонсох болно.УИХ-ын гишүүдийг сонгогчидоо сонсохгүй бол эргүүлэн татдаг больё.

Avatar

zochin 2017-12-18 103.11.195.2

Gants uldsen baisan erhiig mini ingeed avlaa daa

Avatar

Зочин 2017-12-18 202.9.43.208

За ногоо хэд чинь хурцыгаа еронхийлогч болгох нь гэхдээ женкогоос дээр нь ч дээр лдээ

Avatar

ҮНДСЭН ХУУЛЬД ӨНГӨ БУДГЫН, ХЭЛБЭРИЙН ЗАСВАР ХЭРЭГГҮЙ 2017-12-18 202.9.40.5

ҮНДСЭН ХУУЛИА МӨН ЧАНАРААР НЬ ӨӨРЧИЛЬЕ.

Avatar

Зочин 2017-12-18 103.9.90.227

Ард түмний сонгох эрхийг битгий хязгаарлаад байгаарай

Avatar

Мандахбилэг 2017-12-18 202.170.72.7

Мандахбилэг доктор оо, Япон, Их Британи чинь Хаант засаглалтай шүү дээ. Сайн засаглалтай улсууд бгаа юм. Даанч одоо Монголд хаант засаглал тогтооно гэж бхгүй юм даа. хэхэ

Avatar

Энэ 2017-12-18 112.72.11.106

Энэ Мандах бүр солиорчиж.Ийм амьтан яаж гадаад яаманд байдаг бнаа.Бусад нь бүр найгүй
Юм байналдаа

Avatar

ХУЛХИ АРДЧИЛАЛЫГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА 2017-12-18 202.9.40.5

Хулхи ардчилал сөнөтүгэй

Avatar

ТЭМҮҮЛЭНГИЙН ХҮЧИНДЭГЧ МУНАГ ГӨЛӨГ 2017-12-18 87.125.83.85

ЭнЭ ХҮЧИН ЗАВКАЙРАЛ ЧИНЬ АРАЙ ДЭНДЧИЖЭЭ.АРДЧИЛАЛЫГ СОНГОХЛООР ИЙМ Л БОЛДОГ БОЛОЛТОЙ. ЕВРОПТ Ч ИЙМ ЗАБХАЙ ХЭР ХЭМЖЭЭГЭЭ АЛДСАН БИШ ШҮҮ ДЭЭ.ФКЭЭР ДҮҮРЭН БӨГСӨӨ ГАРГАСАН ШАЛДАН ЯАНКАНУУДЫН ЗУРАГ.ЕВРОПЫН БАЯЧУУД НЬ ЧАНАРТАЙ ЗҮЙЛ ИДЭЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭ АСАР БОДДОГ БАЙТАЛ МАНАЙ ҮХЭРНҮҮД ХАР ТАМХИ ТАТАЖ ЗАБХАЙ АМЬДРАХ ЁСТОЙ ГЭЖ БУРУУ ОЙЛГОЧИЖЭЭ.ЮМНЫ БАРАА ХАРААГҮЙ НЬ Л ИЛРЭЛ БАЙХАЛ ДАА.ТЭГЭЭД ХАР НЯЛХААРАА ХҮЧИН ХИЙХЛЭЭР 30 ГАРААД ЮУ БОЛОХ ВЭЭ ТАМИНЬЭЭ.

Avatar

Зочин 2017-12-18 202.179.26.151

Vneen vnen.Erunhiilugchiin institvtsiig ergej harah heregtei.

Avatar

зочин 2017-12-18 103.57.94.211

ерөнхийлөгч ард түмнээс сонгогдох ёстой .монголд путин шиг ерөнхийлөгч хэрэгтэй бн

Avatar

123 2017-12-18 203.91.117.8

iljig modon hudargandaa hairtai gej sonsoogui eu

Avatar

ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ ТУХАЙН АРД ТҮМНИЙ ХУВЬ ТАВИЛАН БОЛДОГ 2017-12-18 202.9.40.5

Уг нь Үндсэн хуульд үнэхээр сайшаамаар өгүүлбэр бий нь бий. Тэр бол “Хүн амьд явах эрхтэй!” гэсэн өгүүлбэр. Гэтэл энэ аанай л хулхи өгүүлбэр аж. Яагаад гэвэл, Монголд өнөөдөр хүн амын тал хувиас илүү нь ядуу зүдүү амьдарч байгаа бөгөөд “амьд явах эрхтэй” бус үг дуугүй л “үхэх” “эрхтэй” байгаа.

Avatar

ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ ТУХАЙН АРД ТҮМНИЙ ХУВЬ ТАВИЛАН БОЛДОГ 2017-12-18 202.9.40.5

Эд бол хүний хөгжилд чухал хэрэг тустай хүчин зүйлүүд чухамдаа биш шүү дээ. Хонийг цар нь хөдөлсөн тольтой төөрдөг байшинд оруулаад “Чи бол арслан! Дуртай цагтаа дурын амьтан руугаа хүрхэр!” гэж “ойлгуулаад” хашихтай л адил молиго үгс!

Avatar

ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ ТУХАЙН АРД ТҮМНИЙ ХУВЬ ТАВИЛАН БОЛДОГ 2017-12-18 202.9.40.5

Монголын шинэ Үндсэн хууль гэдэг хөгийн, хуулмал, хүнийг хүн биш болгох “чихэрлэг хор” нэвчээстэй бичиг баримтанд дурьдаастай “Үг хэлэх”, “Жагсах”, “Сонгох”, “Сонгогдох”, “Эрхээ хамгаалуулах” гэх мэтийн “золбин” эрхүүдээр чинь хүн яах юм бэ?

Avatar

Зочин 2017-12-18 99.203.14.166

Ерөнхийлөгчийн институц заавал байх хэрэгтэй юм уу? Яг өнөөдрийн байдлаар бол гаадаад улсын гар хөл болсон нөхөр ерөнхийлөгч болчихоод улс орноо хорлоод байна шүү дээ.

Avatar

Зочин 2017-12-18 27.123.214.107

Parliamentaas songoh n zuv bhoo

Avatar

Зочин 2017-12-18 27.123.214.105

Tiim uu odoo yaahuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж