Японы авто үйлдвэрлэгч Toyota корпораци “2020-иод оны эхэн үед дан цахилгаан хөдөлгүүртэй автомашины 10 өөр загвар зах зээлд нийлүүлнэ” гэж мэдэгдлээ.
Одоогоор тус компанийн дан цахилгаан хөдөлгүүртэй загвар байхгүй. Гэхдээ хайбрид /hybrid/ буюу хосолмол хөдөлгүүртэй автомашины зах зээлд Toyota тэргүүлэгч нь юм.
Toyota-гийн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны загварууд Хятадын зах зээлд гарах тухай тус корпорацийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Шигеки Тераши даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Учир нь Хятад улс байгаль орчны аюулгүй байдал, эдийн засгийн ач холбогдлын хувьд цахилгаан машины хэрэглээг дэмжих бодлого, дүрэм журам боловсруулж байгаа юм.
Цахилгаан машиныг дараа нь Япон, Энэтхэг, АНУ, дараа нь Европын зах зээлд нийлүүлнэ гэж Toyota-гийн удирдлага мэдэгдсэн байна.
С.ЦЭЛМЭГ