Дед Мороз сонгуульд өрсөлдөхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Дед Мороз сонгуульд өрсөлдөхгүй гэв

Дед Мороз сонгуульд өрсөлдөхгүй гэв

Оросын өвлийн өвгөн Дед Мороз саяхан мэдэгдэл гаргаж, 2018 оны сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор хэлжээ.

Дед Мороз бол шинэ жилийн баярын гол дүрийн нэг билээ.  Тэрбээр шинэ жилийн өмнөх уламжлалт хэвлэлийн хурлын үеэр ийн мэдэгдсэн байна.

Дед Морозын энэ мэдэгдэл ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн 23 нэр дэвшигчийг бага ч атугай тайвшруулсан гэнэ.

Сүүлийн үед ОХУ, АНУ-ын харилцаа таагүй байгаа хэдий ч Дед Мороз америк өвлийн өвгөн Санта Клаустай нөхөрсөг сайн харилцаатай гэдгээ илтгэн, түүнд шинэ жилийн мэнд дамжуулжээ.

Дед Мороз хэлэхдээ  “Санта бид хоёр өрсөлдөгч биш, сайн нөхөд. Бид өвлийн өвгөдийн их хурал дээр тааралдаж, хууч хөөрдөг юм” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж : the Moscowtimes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж