УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2017.12.18/ хуралдах байсан ч гишүүдийн ирц нь хүрэхгүйгээс хурлыг хойшлуулж, маргааш 10.00 цагт хуралдахаар товложээ.
УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд дээр саналаа нэгтгэдэг. Харин өнөөдөр үдээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, парактикийн хурал Төрийн ордонд болж байгаатай холбогдуулан тус бүлэг хурлаа түр хойшлуулж, үдээс хойш 14.00 цагт хийхээр товлосон ч ирц бүрдсэнгүй.
Ш.ОЧ