Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотод болсон шүүх хурал дээр яллагчид хятад иргэнийг цахим сүлжээнд ёс бус бичлэг тарааж, олон нийтийн тав тухыг алдагдуулсан гэж буруутгасан байна. Их хааны хөргийг гутаан доромжилсон хэрэгт буруугаа хүлээсэн иргэн Лоу гэгч давж заалдаагүй ажээ.
Луо овогт их хааны хөргийг хөлөөрөө дэвсэлж буй бичлэгийг тавдугаар сард Өвөр Монголын Куайшоу цахим сүлжээнд тавьсан нь олон нийтийн дургүйцлийн төрүүлж, эсэргүүцэлтэй тулгарсан юм. Видео бичлэгийг цахим сүлжээнд тавьсны дараа иргэд цагдаагийн газарт гомдол гаргасан байжээ. Луо овогт олон нийтийн тав тухыг алдагдуулж, нийгмийг бухимдуулсан дээрх хэргийн төлөө уучлал гуйсан байна.