МАН-ын бүлэг 14.00 цагт хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг 14.00 цагт хуралдана

МАН-ын бүлэг 14.00 цагт хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2017.12.18/ 14.00 цагт ээлжит хуралдаанаа хийхээр болжээ.

Үдээс өмнө хуралдахад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах онол парактикийн хуралтай давхцах болсон учраас үдээс хойш болгон, цагийг нь хойшлуулсан аж.

Бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэх юм байна. УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Төв банкны, Банкны тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж