Эрдоган: Иерусалимд элчин сайдын яамаа нээх өдөр ирнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Эрдоган: Иерусалимд элчин сайдын яамаа нээх өдөр ирнэ

Эрдоган: Иерусалимд элчин сайдын яамаа нээх өдөр ирнэ

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган  ирээдүйн Палестин улсад элчин сайдын яамаа нээх өдөр ирнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.  АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, Тель-Авив дахь элчин сайдын яамаа Иерусалим руу шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Үүний  хариуд Эрдоган өнгөрсөн долоо хоногт Исламын шашинт орнуудын удирдагчдыг яаралтай дуудан, хуралдаж, дэлхийн улс үндэстнүүдээс зүүн Иерусалимыг Палестины нийслэл  гэдгийг хүлээн зөвшөөрөхийг уриалсан юм.

1967 онд Израиль зүүн Иерусалимыг эзлэн авч, өөрийн улсын нэг хэсэг хэмээн зарласнаас хойш нэг ч орон үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байсан билээ.

Эрдоган уулзалтын үеэр хийсэн мэдэгдэлдээ “Иерусалим хот Израилийн эзэмшилд хэвээр байгаа болохоор бид тэнд элчин сайдын яамаа нээх одоо боломжгүй. Гэвч Бурхны ивээлээр тийм өдөр удахгүй ирнэ” гэжээ.  БНТУ-ын ерөнхий консулын газар Иерусалим хотод байдаг хэдий ч бусад улс орнуудын адилаар Тель-Авив дахь элчин сайдын яамаар дамжуулан Израильтай дипломат харилцаа явуулдаг.

Эрдоган мэдэгдэлдээ “Еврейчүүдэд урьд цагт Исламын шашинтнуудын нийслэл байсан Иерусалимыг эзэмших эрх байхгүй” хэмээжээ.

Исламын шашинт орнуудын дээрх уулзалтад Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс удирдагчдаа биш, доогуур албан тушаалтнуудыг илгээсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж