Б.Арго: Намайг доромжлохоо боль

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Б.Арго: Намайг доромжлохоо боль

Б.Арго: Намайг доромжлохоо боль

“Мөрөөдлийн театр” хошин урлагийн уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр хүндийг бизнесийн зорилгоор гутаан доромжилж, тоглон тохуурхаж байна хэмээн иргэн Б.Арго өнөөдөр /2017.12.18/ “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Ард түмний гавьяат хэмээх Арго багш энэхүү хурлаар “Мөрөөдлийн театр”-ынханд хандаж олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжилж байгаа энэ үйлдлээ зогсоо гэж хэлсэн юм. Тэрбээр хошин шогийн уран бүтээлчдэд хандаж дараах мэдэгдлийг хийлээ. 

‘Миний бие монголдоо Гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний багш, орчуулагчаар төгсөөд 30 гаруй жил багшаар ажиллаж байна. Мөн анхны гадаад хэлний курсийг байгуулж, 13 мянга гаруй хүүхдүүдэд хичээл зааж байсан. Би Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Испани зэрэг найман орны хэл мэднэ. 2011 оноос хошин урлагийн “Шинэ үе” продакшн миний тухай олон ч удаа элэглэл хийж байсан. Тухайн үед жүжигчин Н.Ариунболд /Бооёо/, Ц.Ганбаяр /Ганбаа/ нар миний тухай элэглэн шоолж байхыг харж байлаа. Тэр үед багшийн ажлаа хийгээд зав муутай бас эрүүл байсан болохоор үнэндээ анзаарч байсангүй. Гэтэл 2014 оны 11 сард өвчний улмаас баруун хөлөө тайруулахаас аргагүй байдал орсон. Өөрийн эрүүл мэндээ үл хайхран явсны минь гайгаар ийм байдалд хүрсэн. Тэр цагаас хойш хэвтрийн дэглэмд орсон. Хүнд өвчтэй тэр үед “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Мөрөөдлийн баг дэлхийн аварсан нь” хошин шогийн бүтээл хийсэн нь үнэндээ намайг доромжилсон хэрэг болсон. Тухайн үед Г.Эрхэмбаяр намайг дуурайхдаа эсрэгээр нь ууртай, гадаад хэл мэддэггүй, тэнэг хүний дүрээр гаргасан байсан. Энэхүү нэвтрүүлэг гарсны дараа би Г.Эрхэмбаярт хандаж хэлж байсан. Гэхдээ намайг элэглэхээс илүүтэй доромжлол байсан юм шүү. Өнөөдөр бие гайгүй болж, өөрийн биеэр хэвлэлийнхэнд хандлаа.” гэв.

Мөн “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид та бүхэнд хандаж уриалга хэлж байна. Энэ үйл ажиллагаагаа болиосой гэж хүсэж байна. Уран бүтээл хийх гэж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй. “Мөрөөдлийн баг дэлхийн аварсан нь” хошин шогийн бүтээл гэхээсээ илүүтэй доромжлол болсон. Хэдийгээр намайг элэглэн шоолж байгаа ч гэсэн үүний цаана олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гутаан доромжилж байна. Ийм юм хийчихээд олон телевизээр цацаж, бусармаг аргаар мөнгө олж байгаа та бүхэн одоо үүнийгээ зогсоо. Хиймэл хөлтэй байна гэдэг амаргүй шүү. Ингэж хүний зовлонгоор олсон мөнгө та бүхэнд сайн юм болохгүй ээ.’ гэж хэллээ. 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж