УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.18/ хуралдаж, Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, ипотекийн зээлтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн асуудлаар мэдээлэл сонсож, ярилцсан байна. Төв банкны болон банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг нэгтгэх, эргэж харах шаардлагатай олон асуудал байгаа учраас АН-ын бүлгийн гишүүд уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сайтар судлах ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
Ш.ОЧ