Г.Номуундарьтай холбоотой хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Г.Номуундарьтай холбоотой хэргийг шалгаж байна

Г.Номуундарьтай холбоотой хэргийг шалгаж байна

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүдийн хар тамхины хэрэглээтэй холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Гэхдээ бичлэгт дурдагдсан мэдээлэл бүгд үнэн эсэх нь нотлогдоогүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба хэргийг саяхнаас шалгаж эхэлсэн байна. Тухайн охины гомдлыг хойшлуулшгүй ажиллагаа гэж үзэн шуурхай шалгалт явуулж эхэлснийг Цагдаагийн ерөнхий газрын тасгийн дарга Д.Будзаан өнөөдөр сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ тайлбарлалаа. Тэрбээр, хэргийн мөрдөн байцаалт явагдаж буй учир дэлгэрэнгүй тайлбар хийхгүй гэв. Мөн Г.Номуундарь охины бичлэгт нэр нь дурдагдсан залуусаас цусны шинжилгээ авч, хар тамхи хэрэглэдэг эсэхийг нь шалгаж эхэлсэн эсэхийг асуухад тодорхой хариулт өгсөнгүй.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд насанд хүрээгүй хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдсон 7-10 гэмт хэрэг гарчээ.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан

Цагдаагийн ерөнхий газраас “Хайрла хамгаал” аяныг зохион байгуулжээ. Энэхүү аяныхаа үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тус аян нь гэр бүлийн хүчирхийллийн талаар олон нийтэд хүргэх, эерэг хандлагыг бий болгоход чиглэсэн аж. Аяны хүрээнд монголын 48 сургуультай хамтран мэтгэлцээнийг зохион байгуулж, олны танил хүмүүсийн оролцоотойгоор хүчирхийллийн эсрэг реклам явуулсан гэв. Ингэснээр монголын нийгэм гэр бүлийн хүчирхийллийг жигшиж, тууштай тэмцэх шаардлагатай гэдгийг ойлгуулсан гэлээ.

Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан ‘ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгууллаа. Энэ оны сүүлийн 12 сарын байдлаар 28 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Мөн 3,553 хүүхэд хохирогч болсон гэх тоо баримт байна. Дийлэнх нь бусдын биед гэмтэл учруулсан, зам тээврийн осол болон хулгайн гэмт хэрэгт өртсөн байна” гэв. Хохирсон хүүхдүүдийг насны ангиллаар авч үзвэл 14-17 насныхан байжээ.Тиймээс гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор тус тасгийг Цагдаагийн ерөнхий газар байгуулсан байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж