Сарлагийн наадгай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Сарлагийн наадгай боллоо

Баянхонгор аймгийн Шаргалзуут тосгонд өчигдөр “Сарлагийн наадгай” наадам боллоо. Энэ наадмыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нутгийн иргэдтэй хамтран жил бүр зохион байгуулдаг юм. Энэ жилийн сарлагийн наадмын үеэр хурдан сарлагийн уралдаан, эмнэг сарлаг сургах тэмцээн, сарлагийн сүүгээр хийсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, шилмэл үүлдрийн бух шалгаруулсан байна. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн долдугаар сарын 23-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дахь Өндөр хясаа хэмээх газарт уламжлал ёсоор “Сарлаг фестиваль–2011” болж сарлаг унасан малчид сарлаг, хайнаг тэргэний парад хийн  сарлаг бугуйлдах, дүүгүүр шидэх, сарлагын поло  зэрэг уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж