АНУ-ын Хартсфилд-Жэксон Атланта олон улсын нисэх буудалд ням гаригт цахилгаан тасарснаас нислэгүүд хойшлогдон, зорчигчид нисэх буудалд түгжигдэн, эх толгойгүй хөл үймээн үүсээд байгаа гэнэ.
Цахилгаан тасарснаас нисэх буудлын зорчигчдын танхим харанхуйд умбаж, бүх нислэгийг хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Олон улсын нислэгүүдийн чиглэлийг өөрчилсөн гэж албаны хүмүүс мэдээлж байна.
Нисэх буудалд цахилгаан тасарсныг газар доорх цахилгааны дэд станцад гал гарсан хэмээн цахилгаан станцын албаны мэдэгдэлд дурджээ. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа юм.
Цахилгаан станцын мэдэгдэлд дурдсанаар нисэх буудлаас өөр газарт цахилгаан тасраагүй гэнэ.
Цахилгааны саатлыг арилгахаар ажиллаж байгаа бөгөөд нисэх буудлын хөл үймээнийг зохицуулах нь юу юунаас илүү чухал байгаа ажээ.
Хартсфилд-Жэксон олон улсын нисэх буудал жилд 104 сая зорчигчид үйлчилдэг дэлхийн томоохон нисэх буудлын нисэх юм. Нисэх буудлаар өдөрт 275,000 зорчигч үйлчлүүлдэг бөгөөд 2500 гаруй онгоц ирж, буцдаг гэж тус нисэх буудлын албан ёсны вэб сайтад бичжээ.
Эх сурвалж: AP