Нийслэлийн Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд зохион байгуулдаг “Яармагийн цом” уламжлалт тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд 118 дугаар сургууль дээр болж өнгөрлөө.
Буухиа гүйлт, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннисийн төрлүүдээр зохион байгуулсан тус тэмцээнийг үндэсний үйлдвэрлэгчид ивээн тэтгэн явуулсан байна.
Нийслэлийн алслагдсан хэсэг болох Яармаг, Нисэх, Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороололд үйл ажиллагаа явуулдаг төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, тэднийг амралтын өдрүүдийг зөв зохистой өнгөрүүлэхэд нэмэр болох үүднээс энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг онцлогтой хэмээн зохион байгуулагч ИТХ-ын Төлөөлөгч Р.Дамдин ярьсан юм.
“Яармагийн цом” тэмцээн 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил тус тэмцээний 10 жилийн ой тохиож байгаа онцлогтой юм.