АН хуралдаж, МАН-ын бүлэг хуралдахгүй

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

АН хуралдаж, МАН-ын бүлэг хуралдахгүй

АН хуралдаж, МАН-ын бүлэг хуралдахгүй

УИХ дахь МАН, АН-ын бүлэг даваа гариг бүр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэдэг. Тэгвэл МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй, маргааш хуралдах юм байна. Учир нь өнөөдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байгаа учраас намын бүлгийн хурлаа хойшлуулж байгаа юм байна.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг зарим хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэх юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж