Домогт хамтлагийг Крокусын тайзнаа

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Домогт хамтлагийг Крокусын тайзнаа

Домогт хамтлагийг Крокусын тайзнаа

Хэрэв таныг 80-аад оны хамгийн алдартай диско хамтлагийг нэрлээч гэвэл хамгийн түрүүнд ямар хамтлагийг нэрлэх вэ?

Мэдээж Boney M хамтлаг байх!

Тэгвэл шинэ жилийн баярын хамгийн доргио дуунуудыг нэрлээч гэвэл юуг нэрлэх вэ?

Дахиад л бүгд Boney M-ийнх

Нэг ёсондоо Boney M хамтлагийн ХИТ-үүдгүй шинэ жилийн үдэшлэгийг төсөөлөхийн аргагүй!

Крокусын хамт олны зүгээс өнгөрсөн жилүүдэд Дэлхийн алдарт “London Beat”, “La Bouche”, “Joy”, “East17” зэрэг хамтлаг дуучдын шоу тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ. Энэ жилийн сүүлийн сюрпризээ задалж “Back to the 80`90 Disco Crocus” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн домогт хамтлаг болох “Boney M”-ийг монголын үзэгчидтэй уулзуулахаар боллоо.

Хамтлагийн түүхээс…

1974 онд алдарт хөгжимчин Франк Фариан ирээдүйн алдарт диско хамтлаг Boney M-ийг байгуулсан түүхтэй. Тэд ердөө ганцхан жилийн дотор гэхэд “Daddy Cool”, ”Sunny”, “Ma Baker”, “Belfast” зэрэг синглүүдээ гаргасан нь Их Британийн хит-парадад багтаж чаджээ. 1979 онд зөвхөн Европ тивд гэхэд цомгоо 50 сая хувиар борлуулсан нь бүх цаг үеийн шилдэг амжилтуудын нэг. Алдарт Boney M хамтлагийн сэтгэлд хоногшсон хит дуунуудын нэг болох ‘Sunny’ нь ‘Дэлхийн хамгийн шилдэг 100 дууны жагсаалт’-д 25 дугаар байранд бичигддэг билээ.

Цаг хугацаа өнгөрсөн ч хамтлагийн гишүүдээс уран бүтээлээ одоог хүртэл үргэлжлүүлсээр байгаа нь Мэйзи Уильямс, Шейла Бонник, Лиз Митчелл нар юм. Эдгээр дуучид тус тусдаа Boney M хамтлагийн нэрээр залуу уран бүтээлчидтэй хамтран дэлхий даяар албан ёсоор аялан тоглолтуудаа хийж байгаагаас «Sound of Boney M feat Sheila Bonnick» төслийг амжилттай хэрэгжсээр байна.

Энэ төслийн хүрээнд 12-р сарын 30 нд “Крокус Эвент Холл”-ийн хамт олны зүгээс /НАЙЗУУДЫН ЁЛКА/ шинэ жилийн диско үдэшлэг + Boney M хамтлагийн Хитүүдтэй гайхалтай нэгэн үдшийг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо.

Зүгээр л нэг тоглолт бус шинэ жилийн үдшийн уур амьсгал дунд дэлхийн алдарт хамтлагийн хит дуунуудыг сонсон, бүжиглэх боломжтой юм. Мөн Франц тогоочийн хийсэн амтат хоол, баярын ширээнээс багцтай тул та бүхэн нэгэн үдшийг төгс өнгөрүүлээрэй.

Дэлхийн домгийг Крокусийн тайзнаас харж шинэ жилийн үдшийг доргио өнгөрөөх диско үдэшлэгт үе үеийн залуус та бүхнийг найз нөхөд, гэр бүл, байгууллага хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьж байна.

\Баярын ширээний багц, тоглолт, хөтөлбөр бүхий тасалбар\ 1 хүн 250,000 төгрөг

4,6,8,10 хүний баярын ширээ захиалга авах утас:

80044411, 80101144, 77110101

www.crocus.mn

Facebook.com/CrocusEventHall

Утас: 80044411, 80101144, 77110101

Хаяг: Хан Уул дүүрэг, Таван богд группийн замын эсрэг талд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж