Хот, хөдөөгүй өнөөх хортой хуванцар савандаа ундны усаа хийн ашигласаар. Одоо нийслэлийн гэр хорооллын айл болгон 25 литрийнхээс 300 литр хүртэлх багтаамжтай хуванцар савыг ундны усаа зөөвөрлөхөд ашиглаж байна.
Хортой савнаасаа татгалзаж болдоггүйн учир нь Монголд өнөөдөр түүнийг орлох эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, үнэ хямдтай ундны ус зөөх, хийх сав үйлдвэрлэдэг газар алга. Төр ч бодлого хэрэгжүүлсэнгүй.
Гэтэл АНУ-ын эрдэмтэд хуванцарын найрлагад байдаг бисфенол А нь хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас монголчуудын өргөнөөр хэрэглэж байгаа дээрх хөх, шар канистрыг 400 дахин их хортой агууламжтай гэдгийг тогтоожээ. Мөн хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалгын шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол Улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегид 1,800-6,900 дахин их байгааг тогтоосон байдаг.
Цаашдаа монголчууд энэ хортой саваа хэрэглэсээр байвал эрүүл хүн цөөхөн үлдэх болов уу. Төрийн бодлого хэрэгтэй байна.
Хуучин социализмын үед гарын дүйтэй урчууд нь цэвэр цагаан төмрөөр усны лааз хийгээд сумынхныхаа хэрэглээг хангачихдаг байсан. Өнөөдөр ядаж аймаг бүрт нэг үйлдвэр байгуулчихвал сумын иргэд очоод хэрэгцээгээ хангаад байж болмоор санагдах.
Жил бүр төсөвт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө тусгадаг. Түүний тодорхой хувийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны ус зөөвөрлөхөд ашиглах сав үйлдвэрлэх төсөлд зарцуулдаг болбол яасан юм бэ?.
Ийм бодлогыг төрөөс хэрэгжүүлж, дэмжихгүй бол монголчуудын ундны ус аюулд орлоо. Ус түгээгүүрийн газарт тогтмол шалгалт хийж, эрүүл ахуйг хангуулж байгаа ч иргэдийн ундны усаа агуулдаг сав нь хор агуулж байхад монгол хүн яаж эрүүл байх юм бэ?.
Сүү цагаа, айраг гээд хүнсний ямар л бүтээгдэхүүн байна тэр бүгдийг энэхүү хуванцар саванд агуулдаг болсон.
Г.ХОРОЛ
хнйу ыэжбгрхфйцы 2017-12-18 103.9.90.195
наад шар савны чинь ихэнхэд нь УРГАМАЛЫН ТОС ирдэг бусуу. хэт туйлширах юм даа. хэн гэгч цаддаггүй ховдогынх нь ашиг сонирхол юм болдоо
Иргэн 2017-12-18 66.181.161.3
Зөндөө л хэллээ , үнэгүй сав тараалаа нэмэргүй л бна.Одоо тэр хортой саванд нь ус бүү өг.Хэлээд ойлгохгүй бол хатаад сууж байг.Ядаж эмнэлгийн ачаалал бага болно.
Зочин 2017-12-18 103.26.194.76
Улиастайн эцсийн буудлын баруун чигт 2жилийн өмнө ийм хаягдал хуванцараар цэнхэр сав хийдэг үйлдвэр ажилладаг бсан
зочин 2017-12-18 103.57.94.211
луухаануудтай нийлээд албаар хордуулж монгол үндэстнийг дуусгах гэж байгаа юм.хаяа нэг хортой байдгийн шүү гэж хэлэхчаан болоод л хох нь гээд орхиж байн яагаад үүнийг хэрэглэхийг бүр мөсөн хориглож болодоггүй юм бэ
Зочин 2017-12-18 27.123.214.105
Бүхнийг төр гэж бичиж ярихаа боль хортойг хэллээ өөрсдөө л больчих л доо модон сав хийдэг газар зөндөө бнаа
Bilguun 2017-12-18
Бага багаар үнэгүй биткойн цуглуулахыг хүсвэл доорх сайт бүртгүүлээрэй. Хамгийн найдвартай сайт https://btcclicks.com/?r=e2567160 – Surf Ads гэсэн линк рүү орж гарч ирсэн линкүүд дээр нэг нэгээр нь дараад тодорхой хугацааны дараа капча бөглөөд койн цуглуулна. Сурталчилгаанууд байнга нэмэгдэж байдаг.Мөн дагагч бүрээсээ 80%-ийн бонус авч өсөх боломжтой.
Ariunaa 2017-12-18 118.33.83.171
Yag unen, oron suutsand amidardag um chin gej bas toohgui baij bolohgui, ergeed bid nar delguurt zardag suu tsagaan ideeg hudaldaj avchbga shyde
Зочин 2017-12-18 182.160.36.216
би хэзээ ч ийм цэнхэр савтай айраг сүү тараг авдаггүй шар сав ч аюултай.
Зочин 2017-12-18 182.160.36.216
хилээр орохыг хоригло. бэлэн савыг хурааж устга. оронд нь орос сав үнэгүй тараа.
Зочин 2017-12-18 27.123.212.140
UIH gishvvn baisan BIDAAN Ganba sain medne
Зочин 2017-12-18 66.181.161.103
Ямар вчин тусаж байгаа бол гэх айдаснааса дотор эгүйрч бөөлжис цутгах шахтлаа айх айдас. Хүмүс мэдээд совингоороо мэдрээд байгаа байгийн айдасаа хэрэглэх болгондоо. Зэсээ үнэгүй дээрэмдүүлэхийн оронд ард түмэнийхээ эрүүл мэндийг нь хамгаалах эрхтэй хэрэгцээнийхэн чухал бүрэлдэхүүнийг ханган. Монгол зэсийн орон ийм савны доторхи нь зэс байвал. Ус рашаан болно. Шилэн савнуудын хэрэгцээг уртасгаж хуванцараар галнах талыг бүрвэл.
Хэрэглэгч 2017-12-18 66.181.161.15
Гашуун үнэн
Монгол 2017-12-18 103.9.89.194
Маш богино хугацаанд энэ хортой савнаас ангижрахгүй бол аюул нөмрөөд байна
Сүү сүүн бүтээгдэхүүнийг энэ саванд хадгалж байгаа учраас цэвэр сүү гэж нэрлэхэд хэцүү болжээ
Аюулгүй хүнсний бүтээгдэхүүний сав үйлдвэрлэлийг татваргүй болгож, хортой сав хэрэглээнд өндөр торгууль ногдуулах хэрэгтэй