Хортой хуванцар савыг хэрэглэсээр байх уу?

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Хортой хуванцар савыг хэрэглэсээр байх уу?

Хортой хуванцар савыг хэрэглэсээр байх уу?

Хорт хавдар үүсгэдэг хуванцар савыг хэрэглээнээс халах бодлогыг төрөөс хэрэгжүүлэхээр болж, тодорхой шийдвэр гаргаж байсан ч өнөөдөр мартагдсан дууль болжээ.

Хот, хөдөөгүй өнөөх хортой хуванцар савандаа ундны усаа хийн ашигласаар. Одоо нийслэлийн гэр хорооллын айл болгон 25 литрийнхээс 300 литр хүртэлх багтаамжтай хуванцар савыг ундны усаа зөөвөрлөхөд ашиглаж байна.

Зарим нь бүр замаск зэрэг барилгын материалд ашиглаж байсан савыг цэвэрлэж аваад ундны усаа зөөвөрлөх тохиолдол ч бий аж.

Хортой савнаасаа татгалзаж болдоггүйн учир нь Монголд өнөөдөр түүнийг орлох эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, үнэ хямдтай ундны ус зөөх, хийх сав үйлдвэрлэдэг газар алга. Төр ч бодлого хэрэгжүүлсэнгүй.

Гэтэл АНУ-ын эрдэмтэд хуванцарын найрлагад байдаг бисфенол А нь хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас монголчуудын өргөнөөр хэрэглэж байгаа дээрх хөх, шар канистрыг 400 дахин их хортой агууламжтай гэдгийг тогтоожээ. Мөн хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалгын шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол Улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегид 1,800-6,900 дахин их байгааг тогтоосон байдаг.

Цаашдаа монголчууд энэ хортой саваа хэрэглэсээр байвал эрүүл хүн цөөхөн үлдэх болов уу.  Төрийн бодлого хэрэгтэй байна.

Хуучин социализмын үед гарын дүйтэй урчууд нь цэвэр цагаан төмрөөр усны лааз хийгээд сумынхныхаа хэрэглээг хангачихдаг байсан. Өнөөдөр ядаж аймаг бүрт нэг үйлдвэр байгуулчихвал сумын иргэд очоод хэрэгцээгээ хангаад байж болмоор санагдах.

Жил бүр төсөвт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө тусгадаг. Түүний тодорхой хувийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны ус зөөвөрлөхөд ашиглах сав үйлдвэрлэх төсөлд зарцуулдаг болбол яасан юм бэ?.

Ийм бодлогыг төрөөс хэрэгжүүлж, дэмжихгүй бол монголчуудын ундны ус аюулд орлоо. Ус түгээгүүрийн газарт тогтмол шалгалт хийж, эрүүл ахуйг хангуулж байгаа ч иргэдийн ундны усаа агуулдаг сав нь хор агуулж байхад монгол хүн яаж эрүүл байх юм бэ?.

Сүү цагаа, айраг гээд хүнсний ямар л бүтээгдэхүүн байна тэр бүгдийг энэхүү хуванцар саванд агуулдаг болсон.

Хуучин уламжлалт аргаар буюу модон сав хийж байгаа иргэдээ ч төр бодлогоор дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлдээ хамруулахгүй бол монголчууд илүү ихийг алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж