Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ оны сүүлийн тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотноо өнгөрөгч амралтын өдөр болж өндөрлөлөө. Жин тус бүрийн тэргүүн 16 бөх уригддаг тус тэмцээнийг эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Казахстаны Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг өнжлөө. Тэрбээр энэ сарын эхээр болсон Токиогийн “Их дуулга”-ын үеэр бэртэл авсан нь “World masters” тэмцээнийг өнжихөд хүргэжээ.
Харин энэ жинг тэргүүлж буй М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, чансааны 900 оноог авч өөрийн чансаагаа хадгалж үлдсэн.