“Нелюбовь” кино “Оскар”-ын эхний босгоо давлаа

Хуучирсан мэдээ: 2017.12.17-нд нийтлэгдсэн

“Нелюбовь” кино “Оскар”-ын эхний босгоо давлаа

“Нелюбовь” кино “Оскар”-ын эхний босгоо давлаа

Найруулагч Андрей Звягинцевийн “Нелюбовь” кино “Оскар”-ын шалгаруулалтын Гадаад хэл дээрх шилдэг кино ангиллын богино жагсаалтад үлдэж чадлаа хэмээн “Оскар”-ыг зохион байгуулагчид мэдээллээ.

Оросын киноноос гадна Чилийн найруулагч Себастьян Лелиогийн “Фантастическая женщина”, Германы найруулагч Фатих Акины “На пределе”, Унгарын найруулагч Ильдико Эньендигийн “О теле и душ”, Израилийн найруулагч Самуэль Маозийн “Фокстрот”, Ливаны найруулагч Зиад Дуэригийн “Оскорбление”, Сенегалын найруулагч Ален Гомисын “Фелисите”, Өмнөд Африкийн найруулагч Жон Тренговын “Рана”, Шведийн найруулагч Рубен Эстлундын “Квадрат” кинонууд үлдсэн байна.

Богино жагсаалтад үлдсэн есөн киноноос тавыг нь эцсийн шалгаруулалтад сонгох юм. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж