ШриЛанкаас цай импортлохоо түр зогсоов

Хуучирсан мэдээ: 2017.12.17-нд нийтлэгдсэн

ШриЛанкаас цай импортлохоо түр зогсоов

ШриЛанкаас цай импортлохоо түр зогсоов

Энэ арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн Шри Ланка улсаас цай болон цайны навч оруулахгүй байх шийдвэрийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн хяналтын газар гаргалаа. Тус улсаас импортолсон бараанд хортой цох хорхой илэрсэн учраас ийм арга хэмжээ авч байгаа гэж Хөдөө аж ахуйн хяналтын газрын цахим хуудсанд өнгөрсөн Пүрэв гаригт мэдээлжээ.

ШриЛанка бол цейлон цайны өлгий нутаг. Дэлхий дээрх цейлон цайны 10 хувийг энэ арал дээр боловсруулдаг. 2016 оны үзүүлэлтээр Оросын цайны импортын 30 хувь нь ШриЛанкад ногдож байгаа юм.

Шри Ланкаас импортолсон 18.165 тонн цайнаас ОХУ-д байдаггүй хортой цох (Trogoderma granarium Ev.) илэрсэн хэмээн мэдээлэлд өгүүлжээ. Энэ цох нь буудай, эрдэнэ шиш, будаа, вандуй, төрөл бүрийн үрийн хадгалалтад үүсдэг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг хадгалсан таар, хувцас, тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл, мөн амьтны үс ноосоор дамжин тархах аюултай.

Гэхдээ импортын хоригийг түр хугацаанд тавьж байгаа бөгөөд энэ шийдвэрийг цуцлах эсэхээ хоёр талын холбогдох байгууллага харилцан ярилцаж шийдэх юм.

Африкийн зарим орон энэ төрлийн цох хадгалсан хүнсний бүтээгдэхүүний 70 хүртэл хувьд нь тархаж, ихээхэн хэмжээний хохирол учруулж байсан тохиолдол бий ажээ. Хэрвээ энэ цох тархвал эдийн засагт учруулах хохирол нь хэдэн тэрбум рублиэр хэмжигдэнэ гэж Хөдөө аж ахуйн хяналтын газар анхааруулж байна. 1987-1989 онд Ставрополь мужид энэ цох тархаж, үүнээс учирсан хохирол нь тухайн үедээ зургаан сая рубль /одоогийн ханшаар 416.4 сая рубль/ болж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж