Оросууд хүнсний хэрэгцээгээ бүрэн хангаж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.17-нд нийтлэгдсэн

Оросууд хүнсний хэрэгцээгээ бүрэн хангаж байна

Оросууд хүнсний хэрэгцээгээ бүрэн хангаж байна

ОХУ хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээгээ бараг 100 хувь өөрсдөө хангаж байна хэмээн Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович мэдэгдлээ.

“ОХУ дэлхийн улаан буудайн томоохон экспортлогч болоод зогсоогүй дотоодын хүнсний хэрэгцээгээ бараг 100 хувь өөрсдөө хангаж байна. Цөөн төрлийн бүтээгдэхүүн, тухайлбал, сүүн бүтээгдэхүүн, шинэ ургацын жимс ногоог гаднаас авч байна” хэмээн Аркадий Дворкович хэллээ. Тэрбээр Орос-Киргизийн бизнес форумд оролцох үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.

Гэхдээ сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж дотооддоо нэмэгдсээр байгаа юм. ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ольга Гаршина өмнө нь ОХУ улаан буудайн экспортоор дэлхийд тэргүүлж байгаа, удахгүй сүү болон бяслагаа экспортолж эхэлнэ хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж