Дуулиант бичлэг шударга ёсыг нэхэж байна | News.MN

Дуулиант бичлэг шударга ёсыг нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.17-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Дуулиант бичлэг шударга ёсыг нэхэж байна

Дуулиант бичлэг шударга ёсыг нэхэж байна

Тагнуулын ерөнхиий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг БНСУ-д Монгол улсыг төлөөлөн суух Элчин сайдаар томилохыг УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. Шоглоомтой нь Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжиж байх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Б.Хурцыг Элчин сайдаар томилж болохгүйг нотлох зорилготой нийтийн сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байлаа. Тагнуулын байгууллагыг ахалж байсан хүний хувьд асуудлыг нь хаалттай хэлэлцэх ёстой гэсэн гишүүн О.Баасанхүүгийн саналаар Б.Хурцын томилгоо олон нийтээс хаалттай нөхцөлд явагдлаа.

Б.Хурцын томилгоотой зэрэгцэн бас нэг шуугиан энэ өдөр дэгдсэн нь хүчингийн гэмт хэргийн золиос болсноо илчилсэн охины бичлэг байлаа. Бараг нэг цаг гаруй үргэлжилсэн энэ бичлэг нь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн бөгөөд сошиал сувгаар тэр дороо цацагдсан ч 5-6 цагийн дараа устгагдсан. Хэдий устгагдсан ч үзсэн хүмүүс аль хэдийнэ хадгалан шэйрлэж үзэх ёстой хүмүүс нь үзчихээд байсан юм. Харин энэ өдөр уг бичлэгийг сошиалаар болон сайтуудаар идэвхтэй түгээсэн нь нэг шуугианыг нөгөөгөөр дарж, олны анхаарлыг өөр тийш хандуулах гэсэн тактик байж болох юм гэсэн хардлагыг төрүүлж байна.

Охины хөндсөн асуудал маш ноцтой. Энэ сэдэв 60 тэрбум, Доржзодов, Хурц гэсэн сэдвүүдийн дэргэд дэлбэрэх бөмбөг л гэсэн үг. Энд мансууруулах бодисын хэрэглээ, хүчингийн гэмт хэрэг, танхайн гэмт хэрэг, хуулиар гадуур амьдрагсдын тухай баримтууд дэлгэгдэж байна. Охин энэ бичлэгээ эцэг эхтэйгээ зөвшилцөж хийсэн эсэхийг мэдэхгүй ч ямар ч гэсэн охины эцэг Д.Ганхуяг “Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна” гэсэн мессежийг амралтын өдрөөр жиргэсэн байсан. Бичлэгийг тойрон олон янзын байр суурь хөвөрч байна. Охиныг зөвтгөсөн, буруутгасан, баячуудыг үзэн ядсан, үүнийг далимдуулж хүчирхийлэлд уриалсан гээд. Хэн нь ч буруутай байлаа гэсэн энэ бичлэг шударга ёсыг, хууль хэрэгжүүлэхийг нэхэн “орилж” байна.

Энэ бичлэг үнэн бодитой эсэх талаар албан ёсны мэдээлэл одоогоор алга байна. Үнэн байлаа гэхэд олон зүйлийг бидэнд хэлж байна. Баялгийн тэгш бус хуваарилалтыг даган Монголын нийгэм туйлын ядуу, туйлын баян гэсэн хоёр хэсэгт аль хэдийнэ хуваагдсаныг энэ бичлэг нотоллоо. Насанд хүрээгүй хүүхдүүд “Блю Скай”-д төрсөн өдрөө тэмдэглэж, ууж согтууран, гэмт хэрэг бүлэглэн хийж, цагдаад очсон ч бүгд хуулийн хариуцлагаас мултарчээ. Хууль сахиулагчдыг мөнгөөр хахуульдах чадваргүй айлын хүүхдүүд төрсөн өдрөө хаа нэг хямдхан зочид буудалд тэмдэглээд ийм хэрэгт орооцолдон цагдаад очсон бол цагдаа, хэвлэлийнхэн нь сүр дуулиантайгаар мэдээлж, хүүхдүүд бүгд шүүхээс ял авчихсан байх байлаа.

Хааж хориод байдаг мансууруулах бодис чинь мөнгөтэй хүмүүсийн, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсөн өдрийн даруулга болсон байна. Сүүлийн гурван жилийн дотор мансууруулах бодистой холбоотой хэрэг бараг гурав дахин өссөн судалгааг өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн яам мэдээлсэн. Мансууруулах бодистой өнөөг хүртэл тэмцэж ирсэн стратег, тактик үр дүнгээ өгөхгүй байгааг энэ бичлэг харуулж байна.

Тагнуулын ерөнхий газрын дарга нь “чамайг унтаж байхад оронд чинь алж чадна” гэж намайг сүрдүүллээ хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хориод хоногийн өмнө мэдэгдсэн. Тэгвэл ийм том хэргийг илчилсэн охин, тэдний гэр бүлийн аюулгүй байдлыг хэн хангах вэ? Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 60 тэрбумыг илчилсэн Д.Доржзодов АНУ-ын иргэний гэрт нуугдсан нь шударга байж чаддаггүй манай тагнуул, хуулийнхнаас л амиа хамгаалсан хэрэг байсан.

Уг нь шударга ёс бол нийгмийн оршин тогтнох үндэс болох учиртай. Харамсалтай нь,  зөвхөн өөрийн эрх ашигт “нийцүүлсэн” шударга ёсыг тунхаглагчид дээд түвшиндээ дэндүү олширсноос энэ үг өнөө цагт үнэ цэнээ алдаад байгаа юм. Харин өөрийгөө илчилсэн охины нэхэж байгаа шударга ёс бол ямар ч эрх ашиггүй шударга ёс.

Дорнын гүн ухаанд “буруу хэрэг хийсэн хүнийг заавал шийтгэх ёстой, буруу хэрэг хийсэн хүн шийтгэлгүй үлдвэл ертөнц хаос болох болно” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шударга ёс алдагдвал хаост орно гэсэн үг. Хаос нь “хоосон, гүн ангал” гэсэн грек үгнээс үүдэлтэй. Өнгөрсөн зуунаас энэ үгийг нийгмийн төлөв байдалд хамааруулан замбараагүй, ямар нэг удирдлагагүй гэсэн утгаар хэрэглэх болсон.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-17 202.21.119.98

shudraga yos gej haa bna. bi tursnuusuu hoish bi terniig chine uzsengui

Avatar

зочин 2017-12-17 59.153.84.210

Офшоор, Хурц гэх мэт асуудлаас олны массын анхаарлыг өөр тийш нь эргүүлэх зорилготой бичлэг цацаж байж ч магадгүй манай улс энэ хар тамхины тухай хуулиа чангалах хэрэгтэй байна цөөхөн хүн амтай манай улсад энэ бол Үндэсний Аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд ирчлээ, Ерөнхийлөгч нь юу бодож суудаг юм бол ??? хүү нь хүртэл холбогдож байсан болохоор хэлэх үггүй байдаг биз,

Avatar

Soongo 2017-12-17 103.229.121.81

27 жил монголын нийгэмээр тоглосон эцэг эх нь алга болохоос нааш хэзээ ч монголын төр шударга болж цэвэршихгүй, одоо идаж ууж амжаагүй дараагийн хэсэг нь ажилдаа ороод явж байна даа, төрийн ордон дотроо битгий [Хориотой Үг] чи [Хориотой Үг], чи казиночин гээд хэрэлдээд зогсож байдаг хирнээ яаж гадны соёлтой хүмүүстэй очиж гар барьж ажил хэрэг ярьж чаддаг байнаа л гэж ичдэг, оффшор данстай хирнээ хар жагсаалтаас улс орноо гаргана ч гэх шиг ичихгүй эд нар

Avatar

Зочин 2017-12-17 202.131.245.243

Энэ чинь Баячуудын нийгэм. Чиний нийгэм биш.

Avatar

Зочин 2017-12-17 209.145.79.82

Яахлаараа АНы хэдэн шовшнууд ийм юманд байнга орооцолддог байна. Баттулгын хуухдууд гэж бугд хар тамхичид хуухдийх нь гэрээс нэг нь усэрч ухэж л байдаг Зикаийн аав амиа хоролж, С Эрдэний оорийн эхнэр гэрээсээ усэрч амиа хорлож бас нэг залуу С Эрдэний гарт амиа алдаж, Фортуна Батбаяр болон Лундээдорж нар согтуугар хун дайрч алчаад цоо эруул байсан нас барсан хумууст нь бурууг нь тохоод ялаас мултардаг балиар бузарууд шуу энэ АНы хэдэн гэмт хэрэгтэнгууд. Ийм новшнууд л Зоригийг алсан байж таараа

Avatar

Зочин 2017-12-17 209.145.79.82

Яахлаараа АНы хэдэн шовшнууд ийм юманд байнга орооцолддог байна. Баттулгын хуухдууд гэж бугд хар тамхичид хуухдийх нь гэрээс нэг нь усэрч ухэж л байдаг Зикаийн аав амиа хоролж, С Эрдэний оорийн эхнэр гэрээсээ усэрч амиа хорлож бас нэг залуу С Эрдэний гарт амиа алдаж, Фортуна Батбаяр болон Лундээдорж нар согтуугар хун дайрч алчаад цоо эруул байсан нас барсан хумууст нь бурууг нь тохоод ялаас мултардаг балиар бузарууд шуу энэ АНы хэдэн гэмт хэрэгтэнгууд. Ийм новшнууд л Зоригийг алсан байж таараа

Avatar

Зочин 2017-12-17 66.181.184.117

Boschgooyo

Avatar

Zochin 2017-12-17 66.181.178.226

Ene ohin unen bodit baidliig l argaa baraad live hiij social deer tavisan bh. Ene unetei surguuliudiinh ni bas bayan etseg ehuudiin bj bgaag. Durgui hurch bna. Ohin uneniig il gargasan ni tom yalalt gej bodoj bna. Hun zovooson, tamlasan huchindsen hergee nuusan nuhud magadgui ene udaa yalsan ch nasan turshdaa uhseniihee daraa ch ene gem nugliinhee tuluusiig tuluh bh daa.

Avatar

Зочин 2017-12-17 202.21.106.119

Босцгооо ард түмэн энэ дараан бидний охин ийм болвол яахын эртхэн босож шударга ёс нэхиеэээааа арай ч дээ арай

Avatar

Зочин 2017-12-17 122.201.24.67

Элбэгдорж өөрөө сексийн [Хориотой Үг] дон зуршилтай гэж амьтан ярьцгаах юм үнэн болов уу худал болов уу. Олны үг ч ...

Avatar

Зочин 2017-12-17 66.181.179.51

ЭНЭ ОЛОН ЖИЛ УЛС ТӨР ЭРХ МЭДЛИЙН ОРГИЛД БАЙСАН ЭЛБЭГДОРЖ ИЧДЭГ БОЛОВ УУ ОДОО ЭНЭ МОНГОЛЫН НИЙГМЭЭС

Avatar

ЗОЧЧИН 2017-12-17 27.123.214.114

НИЙГЭМ АРД ТҮМЭНИЙГ ДОРОМЖЛООД, \nСЭРД, ХИЙЛГЭСЭН ЗҮЙЛ БОЛ 60 ТЭРБУМЫН АСУУДАЛ, ҮҮНИЙГ ЯАГААД НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ДЭЭР ХЭЛЭЛЦЭХГҮЙ, ТАГ ДАРААД БАЙГАА ЮМ,АРД ТҮМЭН ҮҮНИЙГ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ , М.ЭНХБОЛДЫН ХИЙСЭН ХЭРЭГ ИНГЭЖ АРД ТҮМЭНИЙГ ,ДОРОМЖИЛЧООД ЮУ БОДОЖ АЛХ НҮДЭЭД СУУГААД БАЙГАА ЮМ ХУРДАН УЛС ТӨРӨӨС ХӨӨН ЗАЙЛУУЛ .М.ЭНХБОЛД ГЭДЭГ ХҮН , ЭХЛЭЭД ГАЗАРЫН НАЙМААНД ГАРШААД БҮХ ШАТНЫ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭД ХУЛГАЙГАА ЗААЖ ӨГСӨН ДАРАА НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ТӨРИЙН БҮХ УДИРДЛАГУУДЫГ ГАРТААН ХИЙН АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛДОГЫГ ЧИНЬ НҮДЭЭРЭЭ ХАРСАН БОЛОХООР ОДОО ТА БОЛОН ,ТАНАЙ НАМЫН НЭР ХҮНД НАВШ УНСАН ,ТИЙМ УЧРААС АЛДААГАА ЯАЖ ЗАСАЖ ,АРД ТҮМЭНДЭЭ ХАРУУЛАХ ҮЛДЛЭЭ. АРД ТҮМЭН УЛС ТӨРЧДИЙГ ХАРААД ХАЛАГЛАЖ ,ҮЗЭН ЯДАЖ СУУНА. .АРД ТҮМЭН УЛС ТӨРД ТЭР БОЛГОН ОРОЛЦДОГГҮЙ, ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ЗӨВ ЗАМРУУ АВ Ч ЯВАА ГЭЖ БОДДОГ БАЙСАН ГЭТЭЛ 60 ТЭРБУМЫН ЛУЙВАР ,БАНКНЫ ӨНДӨР ХҮҮ ,АВИЛГАЛ, ХҮНД СУРТАЛ ХАНЖ ЦАДАХГҮЙ ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ШУНАЛ , ЭХ ОРОН АРД ТҮМЭНИЙГ УЛС ТӨРД ОРУУЛЛАА ОРОЙ БОЛГОН АРД ТҮМЭН ЧИНЬ ЦЭНХЭР ТЁЛЁВИЗЭЭ ХАРААД ,СУУЖ БАЙНА .60 ТЭР БУМЫГ АРД ТҮМЭН МАРТАХГҮЙ МАШ ХУРДАН АРД ТҮМЭНИЙ ӨМНӨ ҮНЭН Ч ШУДАРГААР ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ХАРЖ БАЙНА .

Avatar

зочин 2017-12-17 59.153.113.85

60 тэрбумын асуудалд орооцолдсон М.Энхболд яагаад хариуцлага үүрэхгүй бна? Улс төрчид өөрсдөө шившгээ тарьдаг. М. Энхболдын дуу хоолой мөн л бсан шүү дээ. Элдэв бохир үйлдлийг улс төрчид, тэдний гэр бүл л үйлддэг нь тодорхой. Хуулийнхан өөрсдөө хар тамхины хэрэгт орооцолдсон. Толгойгий нь илээд л бдаг газар. Хуулийнхан мөнгөнд бөхөлздөгийг нийгэм андахгүй мэддэг болсон. Өнөөгийн энэ засаг төр ялзарсан бохир хүмүүсээр дүүрсэн, өөрсдийгөө хуулиар хамгаалууд байгаагий нь ээ. Хуулиа хэрэгжүүлж чадахгүй болтлоо доройтсон.\n

Avatar

Зочин 2017-12-17 202.131.245.243

Баячуудын боолынх нь боол, босгоных нь шороо болсон цагдаа нар ингэж л гөлөлзөж байна.

Avatar

Зочин 2017-12-17 112.72.15.194

Шударга Нямка чамайг ямар шийдвэр гаргахыг нийтээрээ хүлээж байна. Дүр эсгэсэн нөхөр үү, үнэн шударга нөхөр үү гэдгээ одоо харуул даа, ийм тодорхой хэрэг дээр. Хүчний байгууллагын удирдлагыг сольсон байгаа учир бусад руу буруу чихэхгүй шүү.

Avatar

Зочин 2017-12-17 202.131.245.243

Баячуудад хувьчлагдсан цагдаагийн байж байгааг нь нэг харчихаарай. Ардын хүүхдүүд байсан бол эд нар аль эрт бариад хорьчихсон, өдөр шөнөгүй балбаж байгаа.

Avatar

Зочин 2017-12-17 150.129.141.86

Цагдаа, хуулийнхан азтай гэдэг нь... мөнгө хөрөнгөтэй хүмүүстэй ажиллах нь байна шүү дээ...

Avatar

Цагдаа яаж ч чадахгүй 2017-12-17 103.229.120.60

Яагаад хэрэг үүсгэдгүй юм? Хариулт нь: яагаад гэвэл эрх мэдэдлтний хүүхдүүд учраас айж байгаа юм.

Avatar

Зочин 2017-12-17 122.201.21.111

Яагаад хэрэг үүсгэдэггүй юм бэ гэвэл чам шиг дүвчин биш учраас шалгаж байж шийддэг юм

Avatar

Цагдаа яаж ч чадахгүй 2017-12-17 103.229.120.60

Яагаад хэрэг үүсгэдгүй юм? Хариулт нь: яагаад гэвэл эрх мэдэдлтний хүүхдүүд учраас айж байгаа юм.

Avatar

Цагдаа яаж ч чадахгүй 2017-12-17 103.229.120.60

Яагаад хэрэг үүсгэдгүй юм? Хариулт нь: яагаад гэвэл эрх мэдэдлтний хүүхдүүд учраас айж байгаа юм.

Avatar

Зочин 2017-12-17 66.181.165.17

deedsuud ix xurliin gishuun xuchin xiigeed bxad door ni bui bayan xooson ali ni ch bai zaluus xuchin xiix ni erdiin uzegdel biz dee. Deeds ni suudlaa oloxgui bol doods ni guidlee oloxgui shuu dee.....

Avatar

Зочин 2017-12-17 202.131.243.162

Хурцаас хулчийх, золжаргалаас зай барих Оркуудын ерөнхийлөгч Ард түмний өмнө гарахаараа хөмсөгөө зангидаж ирээд муухай хараад цээжээ түхийлгэн тагтаа пооз авна.Болоогүй хоёр гараа баавгай байдалд авч хөлөө алцайлган атамаан царайлчихна.Боломж гарвал цээж хөлөө хагас урагш түрэн гишгэж түрэмгий шүү би гэж "хэн ч ойлгохгүй сансрын англи хэлээр хашгиран" тэнэгтэнэ. Албаны үйл ажиллагаан дээр хар футболка өмсөөд нарны шил зүүчихдэгийг нь яриад хэрэггүй биз дээ. Хулхи Орос жүжигчид орилоо худал хямдхан л даа зайлуул. Сурсан юмыг сураар боож болдоггүй шиг байгаа юм.\n\n

Avatar

Hurts iig hoid solongosd yavuulaach ee 2017-12-17 66.181.187.29

Tegeed ter shuuh hural n yasiin? Hurts n yasiin? Hen yavuulj bgn? So huleej avahuu geed olon asuudal bii...

Avatar

БИЧЛЭГ ҮЗЛЭЭ. ГАНХУЯГЫН 1999,2001 онд төрсөн 2 ОХИНЫГ ӨӨР ӨӨР НӨХЦӨЛД, ӨӨР ӨӨР ХҮН ХҮЧИНДСЭН ЮМ БАЙНА. 2017-12-17 202.9.41.201

Монгол ЭМГЭНЭЛ.

Avatar

Зочин 2017-12-17 27.123.212.140

news bol elbegdorjiin sait shv de adgiin muu temvvjinii egch temvvlen zahiraliin hiideg ingeed ganhuyag gishvvnii ohin daragdaad hohirch baigaan

Avatar

Дарьбазар 2017-12-17 66.181.183.86

М.Энхболд шиг газрын наймаачингууд дээр байсан цагт шудрага ес хэзээ ч тогтохгуйг ард тумэн ойлгохын дээдээр ойлгосон. Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Ц.Нямдорж ...нарын гишууд ард тумнээ удирдаж шудрага есыг тогтоох хэрэгтэй!!! Оор гарц байхгуй.

Avatar

Зочин 2017-12-17 122.201.21.220

Tamirchin ohiduud hyvguud huurhun shu. Yag l ednii ueiin zaluuchuud eh orniihoo neriig delhiid gargaad l. Yamar ch eldev buzar zuil bhgui chin unench shudargaar yavdag. Ene sport gedeg chin huniig ariunaar humuujuuldeg gd bsan unen bolj taarlaa.

Avatar

Зочин 2017-12-17 202.179.27.29

Царай ч угуй бие ч угуй юмнууд юу вэ хэдэн сайхан монгол эрчуудийг шорон оронд явуулаад дууслаа унтаж хэвтчээд онгорсон хойно нь гэгэт янз бурийн юм яриад эхэлдэг болсон байна шуу эрэгтэй хуухдуудээ хамгаалах торийн бус байгууллага энэ тэр гэж байнуу нийгмээрээ тэр чигээрээ\nЭр хуйстнийг 100 хувь буруутгахьхандлагатай болсон байна шуу

Avatar

Zulaa 2017-12-17 122.201.24.28

Chi ohin huuhedgyi esvel ooroo niigniin saar baih. Erchuud l sul doroi archaagyu taxi bairj sulsee khayaj, haraal ursgasan umnuud baina6 Harin ohid ni 4 udaa daraalan Masterst-t tuluuleed delhiin record evdeed, miss-iin temtseend chadahaaraa deeguur orood zutgej baigaa bishuu

Avatar

Zochin 2017-12-17 66.181.178.226

Chi bol soliot

Avatar

Зочин 2017-12-17

Энэ хууль хяналтын байгууллагынхан үнэхээр Авилгын хэргийг нуун далдлагчид болсон юм болов уу

Avatar

Зочин 2017-12-17 103.26.192.190

Жирийн иргэд бид үүнийг анхааралтай ажиглах л үлдлээ. Тэдний бузар булайд санамсаргүй болон санаатай орооцолдоод яахав. Тэдний хүүхэд нийгмээс тасархай өсч байна гэдэг нь энэ нь бурхнаас ивээсэн шагнал биш, харин зайлшгүй эдлэж барах ёстой үйлийн үрийнх нь өр төлөөс гэдгийг ойлговол атаархаад байх зүйлгүй.

Avatar

Зочин 2017-12-17 202.21.106.116

улс төрчдийн хэрүүл зодоонд монголчууд оролцоод дэмий байхоо. тэд хөлөөрөө толгой хийнүү яана бидэнд падлий ч үгүй. хэн нь хэнийгээ хүчиндэнүү, ална уу ямар хамаа байнаа. харин ч монголчууд энийг нь чимээгүй өнгөрөөж өөрсдөөр нь тэсрэхийг хүлээх нь монголчуудад хэрэгтэй юм бишүү.

Avatar

Зочин 2017-12-17 202.9.40.197

Монголын төрийн 3 өндөрлөг Х.Баттулга М.Энхболд У.Хүрэлсүх МАН-н УИХ-н нэр бүхий Б.Хурцыг томилсон 32 гишүүн ердөө Монгол улсыг Монголын ард түмнийг доромжилж биднийг хэтэрхий басамжилж гэмт этгээдийг элчин сайдаар томилж байна. Төрийн албан хаагч Б.Хурцын эхнэрийн компаныг улсад өгөх татвараа өгөхийн шаардсаны төлөө хоригдож байна хүний эрхийг дээдэлдэг еропын холбоо [Хориотой Үг]ийг нотолсоор байхад элчингээр томилж байна. Энэ төрийг цэвэрлэх цаг болжээ. 17 чингэлэг спиртийн [Хориотой Үг] наймаачин 60 тэрбумын эзэд улаанбаатар хотын газрын наймаачин нар хуйвалдаж байна

Avatar

Зочин 2017-12-17 59.153.113.85

юу болоод байна вэ? төрийн томчууд зөвлөлдөж байна уу.хуйвалдаж байна уу?бүх юм нууц ингээд л боллоо.гэж үү? адаглаад болгооё,тайван байцгаа? гээд хэлэхгүй юм уу.

Avatar

Зочин 2017-12-17 188.166.25.25

танай сайтын захирал Тэмүүлэнгийн хүү АНАРХҮҮ байсан гээ биз дээ

Avatar

Зочин 2017-12-17 188.166.25.25

Энэ Ньюс мн-ы мэдээг хараад байгаарай та нар. Угаасаа энэ сайтын даргын хүүхэд холбогдсон хэрэг гээ биздээ. Мэдээ бичнэ ч гэж дээ албаар хүмүүсийн анхаарлыг сатааруулж буруу зүйл чиглүүлэх гэж Хурц-ын хэрэгтэй хольж хутган насан хүрээгүй хүүхдүүд буруу замаар явж байна гэх өнгөц илсэн буруушаасан мэдээ бичсэн байна. ЭНЭНЭЭС ӨӨР МЭДЭЭ БЭЛТГЭЖ ЧАДСАНГҮЙ ЮУ ХҮССЭНГҮЙ ЮУ?

Avatar

Бугдэд энэ тохиолдоно 2017-12-17 66.181.161.28

Зи ба Ми Энхболдууд Женко Эм Си Эс Батхуу ба Дамба Очир Су Суу Батболдууд Баярцогт Баяр Элбэгдорж Энхбаярууд Улаан Цагаан Сайхан муухай балагууд гээд. ..Бид улс шиг улс хун шиг хун байж чадахгуй бвйх шалтгаанд эдгээрийн оруулсан хувь их Бид эдгээр болон бусдыг надад хамаагуй гээд тэвчиж суусан Цагдаагийн машин даргынхаа тушаалавр 7 буудалд урсгал сороод хоорхий охины амийг хонооснийг одоо хэн санаж байна Тэр дарга одоо зугээр о ажлаа хийгээд дэвшээд я явж байж магад Бид ухаарах хэрэгтэй тэвчихгуй байхсэтгэлгээ бвйх естой

Avatar

Гомбо 2017-12-17 202.179.26.196

Монголд шударга ёс, хүн чанар байхгүй болсон гэдгийг байнга санаж яв. Монголын шүүх хэзээ ч шударга ажиллахгүй!!! Тийм учир зөвхөн "цусан өшөө" л үлдэж байна. Охидоо хүчиндүүлж доромжлуулсан эцгүүд хүчиндэгчийг тамлан [Хориотой Үг] хэрэгтэй.\n

Avatar

ард 2017-12-17 202.179.11.10

улсаа ард түмэн мэдэж удирдаж чадахгүй болжээ төрийн эрхийг дээрх луйварчдаас цэвэрлэж байж л монгол улс сэргэх нь гарцаагүй болжээ монголоо аврах газар шороогоо буцааж ард түмэнд өгөх нийлж нягтрах зоригтон байнуу

Avatar

Иргэд ээ 2017-12-17 202.72.245.200

ХУВЬСГАЛЫН ТОХИРОО БҮРДЭЖ ЭХЛЭЖ БАЙНА

Avatar

zochin 2017-12-17

Ohinii hun chanartai hun bolon tulushjee. aavtai ni haritsyylashgui um bna.Huuhduud byryygui ee.

Avatar

zochin 2017-12-17 66.181.160.17

ohin sain bna. uneniig ilchilsen uchir shiitgeh hereggui. mongoliin niigmiig yalzruulj bgaa har tamhicdiig shuud tsaazlaj niigmee tseverleh heregtei. har tamhind orson hun hezee ch har tamhinaas garch chaddaggui gesen. zevhen uhel har tamhinaas gargadag gesen shuu. ene bol gashuun unen ug

Avatar

HEVLEL MEDEELEL YAAGAAD AMAA TAGLUULAV 2017-12-17 183.81.171.2

Huuli hinaltiin baiguullaga ni hudaldaad zamharchihgui bol unuugiin hurungutei gegdeed bgaa ner us ni tsagtsagdaad bgaa humuusiin huuhduud bugd l ene hergiin ezed bgaa

Avatar

ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬЗҮЙН САЙД ДУУГАРААЧЭЭ 2017-12-17 202.9.41.201

Арай хэтэрч байна. Монголд шүүх цагдаа прокурор гэж байна уууу ???????????

Avatar

зочин 2017-12-17 59.153.115.23

Охин том харанга дэлдэж. Хуулийнхан таг гөлгөр царайлахгүй байлгүй дээ.

Avatar

ardchilal bhgui boljdee 2017-12-17 66.181.169.202

ai huurhii nuguu ulger jishee ardchilaltai oron bhgui ebhgui ee, suirtsen yum aa

Avatar

Erlii 2017-12-17 27.123.212.139

Erenxiilugch uuruu iim songuuli yabuulsan. Mongold xeregt tatagdsan xumuus deeshee garaad ulger jishee bolood bxad xuuxed ni bas l dagana buz dee

Avatar

Зочин 2017-12-17 27.123.212.142

УИХ -даргыг огцруулах, эсвэл энэ УИХ тараах хэрэгтэй болжээ. Тер хучтэй, далайцтай зев бодлого явуулж байж л нийгэм телевших юм!

Avatar

хуульч 2017-12-17 202.9.43.198

ХУУЛИНД ЗААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ОГЦОРДОГ БОЛХООС ХЭТ ЗҮҮНИЙ НЯЛХАСЫН ӨВЧИНӨӨР ӨВЧИЛЖ УИХ-ЫН ДАРГА ОГЦОРДОГ ЮМ БИШ БАЙХАА ???

Avatar

irgen 2017-12-17 202.179.27.4

Humuuc mini yacan genen um bee!!! ohinii degdeegeed baigaa acuudal chini AN- hanaac yavyylj baigaa tsuurhal, gol zorilgo ni Erdene-bat hurtsiin acuudliig zamhruulah, martagnuulag gej l degdeej baigaa zui l shuu dee shal hudlaa umand buu huurt .

Avatar

123 2017-12-17 203.91.117.8

haos- taamaglashgui, todorhoiloh bolomjgui baidal uusehiig helne

Avatar

Зочин 2017-12-17 202.179.31.44

chaos шүү дээ\n

Avatar

Zulaa 2017-12-17 122.201.24.28

Khorvuulsen sanaatai um baigaa bis naaduul chini. Baabar gej neg um хаос geed khorvuuleed baidag um. Theory of chaos gej uy baidgiig nariin meddegyi l dee Baabar akh

Avatar

zochin 2017-12-17 66.181.165.68

танай сайтын захирал Тэмүүлэнгийн хүү АНАРХҮҮ байсан гээ биз дээ

Avatar

Зочин 2017-12-17 103.26.195.250

МОНГОЛЫН ЦАГДАА ГЭЖ БАЯЧУУДЫН ХХМГААЛАЛТЫН АЛБА БОЛЖЭЭ ХӨӨРХИЙ.

Avatar

Үеийн үед 2017-12-17 202.70.40.219

Үеийн үед л тийм байсан шүү,

Avatar

bitcoin 2017-12-17 202.9.47.177

ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй.\nБүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно.\nhttp://btcclicks.com/?r=95b2c5b7\n

Avatar

Охинтой хүн 2017-12-17 59.153.115.194

Гэмт хэрэг хийсэн хүмүүс хэзээ нэгэн цагт шийтгэл хүлээгээсэй. Ойр дотныхон нь насан туршдаа сэтгэлдээ хар толботой явах байх даа. Охиноос уучлал гуйх хэрэгтэй!

Avatar

Зочин 2017-12-17 188.226.226.40

ерөнхийлөгчийн хүүгийн хар тамхины хэрэг яасан бэ? ингээд л томчуудын хүүхдүүдийн хэрэг бүгд замхраад байгаа биз дээ? тэгэхээр яаж энэ хэргүүд илэрдэг юм бэ? баттулга гуай өөрөө эхлээд хүүхдээ шалгуулмаар байна шүү

Avatar

Зочин 2017-12-17 202.179.18.233

За нэг мөнгөтэй айлын хүүхэд хэрэг хийчээд мултардаг юм байж тэгвэл хохирогчийн эцэг эхийг яаж дуугай болгосон байх вэ Охиныг дэмжиж байна Миний охиноос ялгаа юун Өөрийгөө эрсдэлд оруулан шударга ёсыг нэхжээ Монголын төрийг харж л байя Хууль үйлчилдэг эсэхийг \n

Avatar

Ulziisaikhan Ch 2017-12-17 202.179.25.142

Арай ч дэ монгол хуультай улс орон биз дэ цагдаа шүүх прокурор цэрэг нь бна нэг бол хуулиа 3 янз болггч ядуу жирийн иргэд,,, баян хөрөнгө чинээтэй хүмүүс,,, дарга их хурлын гишүүд сайд нар гээд амар амар одоо бол яаг тэгэж харагдах юм үгүй л баыгааса да

Avatar

ZOCHIN 2017-12-17 103.229.123.38

ULSIIN IX XURALD SUUJ BAIGAA XUCHINDEGCHIDEE XAMGAALJ, YUCH BOLOOGUI YUM SHIG BAIDAG ULSIIN IX XURAL,TUUNII ZASGIIN GAZAR YUM XIIX UU? ASUUDLIIG SHIIDEX UU? ZEVXEN EERSDIIGEE 4 JIL YAJ XAMGAALAX VE GEJ L BODOTSGOOJ BAINA SHDEE. IX XURALD SUUGAA EMEGTEI GISHUUD, ZALUU GISHUUD YUCH XARAAGUI,UZEEGUI,SONSOOGUI MAYAGTAI CHIXEE BEGELCHIKHEED INEELDEJ SUUNA. ENE MONGOL MIN XAASHAA XENII TELEE BAINA AA? MAN-IIN TELEE YU AN-IIN TELEE yu? ARDCHILALIIN TELEE YU,XUNII ERXIIN TELEE,EMEGTEICHUUD XUUXDIIN ERXIIG XAMGAALAXIIN TELEE YU XIIJ BAINA AA? INGEED BID XULTSENGUI DUUGAI SUUTSGAASAAR BAIOX UU? XUNII ERXIIN TELEE,SHUDRAGA NIIGMIIN TELEE, IX XELMEGDUULELT GARGAXGUIN TELEE TEMTSEX BOLSON YUM BISHUU???!!!!!!!

Avatar

Зочин 2017-12-17 211.33.80.181

Одоо яана вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж