Ньюс хөтөч: Намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Намын бүлгүүд хуралдана

Ньюс хөтөч: Намын бүлгүүд хуралдана

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 18

ХОТЫН ЦАГ АГААР

 Үүлшинэ. Цас орохгүй. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

хонь, гахай жилтнүүдэд сайн өдөр

Сумъяа гараг. Билгийн тооллын битүүн, Гар одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг 2010-2015 онд төгсөж, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбар, Төрийн цэргийн байгууллагууд, иргэний нийгэмд амжилттай ажиллаж байгаа ‘Шилдэг тэргүүний төгсөгчдийн чуулга-уулзалт’ ҮБХИС-ийн Соёлын төвд болно.
  •  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд ‘Хүнсний аюулгүй байдал’ сургалтыг зохион байгуулна

10.00

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд зарлагджээ.

11.00

  • “Мөрөөдлийн театр”-ынхан хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр хүндийг бизнесийн зорилгоор гутаан доромжилж, тоглон тохуурхаж байна хэмээн иргэн Б.Арго гомдол гаргажээ. Энэ талаар тэрбээр мэдээл хийхээр хэвлэлийнхэнд хандсан байна. Хэвлэлийн бага хурал ‘Монгол ньюс’ мэдээллийн төвд болно.
  •  2017 оны шилдэг, авьяаслаг хүүхдэд шагнал гардуулах үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн 61-р сургууль дээр болно.

14.00

  • Соёлын Гавьяат зүтгэлтэн До.Цэнджавын ‘Цэвдэг жаран’ түүхэн уран сайхны эссэ, романы нээлт МУИС-ийн шинэ номын санд болно.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

12.00

  • Олон Улсын Санхүүгийн корпорацийн (International Finance Corporation) захиалгаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Экспорт Академийн (eBSI Export Academy) боловсруулж, олон улсад амжилттай хэрэгжүүлсэн ”Худалдааны санхүүжилт” цахим сургалтыг Банк, санхүүгийн академиас зохион байгуулна. Утас: 7575-4848.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж