УИХ Үндсэн хуульд анх удаа нэмэлт өөрчлөлт оруулав (1999.12.24)

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

УИХ Үндсэн хуульд анх удаа нэмэлт өөрчлөлт оруулав (1999.12.24)

XII.18 – XII.24

1924.12.20 Аж ахуйн яам байгуулагдав.

1955.12.24 БНМАУ, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоолоо.

1963.12.24 БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баталжээ.

1963.12.24 БНМАУ Дэлхийн цаг уурын байгууллагад гишүүнээр элсэв.

1965.12.18 БНМАУ-ын АИХ-ын 4-р чуулган хуралдаж, БНМАУ-ын Улс ардын аж ахуй, соёлыг 1966-1970 онд хөгжүүлэх төлөвлөгөөний тухай хэлэлцэв.

1966.12.22 МАХН-ын Төв хорооны УТТ-ноос Өмнөд хилийн хамгаалалтыг бэхжүүлэх тухай тогтоол гаргажээ.

1999.12.24 УИХ Монгол Улсын Үндсэн хуульд анхны нэмэлт өөрчлөлтийг оруулжээ.

2013.12.18 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, анхан ба давж заалдах шатны 79 шүүх байгуулж, шүүгч нарыг томилов.

2013.12.20 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай зөвлөмж гаргав.

2015.12.21 Дэлхий дахинаа Монгол Улсын нэрийг өндөрт өргөн олон улсыэн тэмцээн, уралдаанд үнэмлэхүй амжилт гаргасан монголчуудыг Монгол Улсын Соёлын элчээр томилох болсонтой холбогдуулан Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, УИХ-ын дарга З.Энхболд гэрчилгээг гардуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж