Монголын хөлбөмбөгийн холбооноос анхны жилдээ зохион байгуулж буй “Футзалын нэгдүгээр лиг”-т орон нутгаас оролцож байгаа цор ганц баг Дархан-Уул аймгийн шигшээ өчигдөр /2017.12.16/ “ШМ Баянгол”-той тоглолоо.
Улаанбаатар хотод нэг ирэхдээ хоёр тоглолт хийж байгаа Дархан-Уул аймгийн залуус өмнө нь “Жипро” клубтэй хүч үзэж, 7:5-аар хожигдсон. Тэгвэл өчигдрийн тоглолтод “ШМ Баянгол”-ыг 6:3-аар хожиж, “Футзалын нэгдүгээр лиг”-ийн анхны оноо, хожлоо авлаа. Дархан-Уул аймгийн баг өмнө нь “ШМ Баянгол”, “Жипро” клубүүдтэй футзалын УАШТ-ий хэсгийн шатанд таарч байсан юм.
Б.ЭНХ