Египетийн талаас боловсруулсан тогтоолын төслийг маргааш (2017.XII.18) хэлэлцүүлэхээр болжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арванхоёрдугаар сарын эхээр Иерусалим хотыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрч, Тель Авиваас Элчин сайдын яамаа нүүлгэхээр болсноо мэдэгдсэнээр олон улсад хүчтэй эсэргүүцэл дагуулсан юм.
Түүнчлэн Иерусалим хотын статусын талаар аливаа шийдвэр, мэдэгдэл нь олон улсын хуулийн хэмжээнд хүчин бус гэдгийг тогтоолын төсөлд онцлон тусгасан аж. Хэрэв АНУ-аас тогтоолын төслийн санал хураалтад Аюулгүйн зөвлөл дэх хориг тавих эрхээ эдлэхгүй бол бусад гишүүн орнууд санал нэгтэйгээр дэмжихийг дипломатууд мэдэгджээ.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.ТУЯА