МЗЭ-ийн шагналт, Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн бие чилээрхжээ.
Түүнийг ходоодны хорт хавдраар өвдсөн тухай сэтгүүлч Болдко цахим хуудсандаа бичжээ.
-“Монголын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ах маань бие тааруу Өмнөд Солонгост шинжилгээ өгч явна. Дөнгөж сая шинжилгээний хариу баттай гарахад ходоодны хорт хавдар гэж оношлогджээ.Яаралтай хагалгаа хийхгүй бол их хүнд гэнэ.Сэтгэл санаа нь жаахан гундуу. “73 насаллаа даа.Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа, ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач, гуч, зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины гучууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаа юм” гээд санаа алдаж сууна”…
Сэтгүүлчийн бичсэнээр түүний эмчилгээнд 100 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд ирэх оны нэгдүгээр сард хагалгаанд орохоор төлөвлөсөн бололтой.
Б.ЭНХ