“Reuters” агентлагийн сэтгүүлчдийг Мьянмарын Албан нууцын хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж баривчилжээ. Мьянмарын сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хорооны гишүүн сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн баривчилгааг эсэргүүцэн жагсаал хийжээ.
Сэтгүүлчид ‘Хэвлэл мэдээллийн салбарт хар үе ирлээ’ гэх утгыг хар хантаазаар илэрхийлэн жагссан юм. Тэд 31 настай Ва Лоне болон 27 настай Кяав Сой Оо нарыг ямар ч нөхцөлгүйгээр яаралтай суллахыг шаардаж байгаа. “Хар жагсаал”-д тус улсын олон зуун сэтгүүлчид нэгджээ.
Хоёр сэтгүүлчийг өнгөрсөн мягмар гаригийн орой Янгон хотын захад цагдаагийн албаныхантай оройн зоогт урьж авчирсныхаа дараа баривчилсан юм. Сэтгүүлчдийг суллахыг АНУ, НҮБ, Канад, Их Британи, Швед, Бангладеш улсын зүгээс Мьянмарын Засгийн газраас шаарджээ.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА