Хөнгөлөлттэй эмийг чирэгдэлгүй олгохыг судлах үүрэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.17-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй эмийг чирэгдэлгүй олгохыг судлах үүрэг өгчээ

Хөнгөлөлттэй эмийг чирэгдэлгүй олгохыг судлах үүрэг өгчээ

Ахмадууд сард хоёр удаа хөнгөлөлттэй эм авахаар дугаарладаг. Тэгвэл Эрүүл мэндийн сайдын тушаалаар хөнгөлөлттэй эмийг сард хоёр удаа олгож, ахмадуудыг урт дараалалд зогсоохгүй байхаар шийдэж, цаг хугацааг харгалзалгүй олгох нөхцөлийг судлах, арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгажээ. Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалт олгох эмийн сангууд тодорхой мэдээлэл байршуулсан эсэхэд шалгалт хийхийг даалгасан байна.

Эрүүл мэндийн яам болон Нийгмийн хамгааллын яамнаас сард хоёр удаа хөнгөлөлттэй эм олгохоор зохицуулсан байдаг. Эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг даатгуулагч эмчийн бичсэн жороо зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан 183 нэр төрлийн 800 орчим эмийг хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй юм.

Даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500-65 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм байна. Гэвч иргэд энэ талаар мэдээлэл дутмаг учраас энэ хөнгөлөлтийг эдэлж чаддаггүйг албаныхан онцолдог.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж