Хойд Солонгосын “тагнуул”-ыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.17-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын “тагнуул”-ыг баривчилжээ

Хойд Солонгосын “тагнуул”-ыг баривчилжээ

Хойд Солонгосын эдийн засгийн тагнуул хэмээн сэжиглэсэн нэгэн эрэгтэйг өчигдөр (2017.12.16) Австралийн Сидней хотноо баривчилжээ.

59 настай Чан Хан Чойг үй олноор хөнөөх зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж, Австрали улсаас хууль бусаар брокерын үйл ажиллагаа явуулсан гэж буруутгажээ.

Түүнийг НҮБ болон Австралийн хоригийг зөрчсөн хэмээн цагдаагийн газраас мэдэгдэв. Чан Хан Чой Хойд Солонгосын нүүрсний худалдаагаар брокер хийж, Индонез, Вьетнамын бүлэглэлүүдэд худалддаг аж.

Чан Хан Чой нь сүүлийн 30 гаруй жил Австрали улсад оршин суужээ. Тэрбээр үйл олноор хөнөөх зэвсгийн эсрэг Австралийн 1995 онд баталсан хуулийн дагуу баривчлагдсан анхны хүн болов. Түүнийг Хойд Солонгосын төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байсныг гэрчлэх нотлох баримт байгааг Австралийн цагдаагийн газраас мэдээлжээ. Хэрэв шүүхээс түүнийг дээрх хэрэгт буруутай гэж үзвэл 10 хүртэл жил шоронд хорих ял сонсох аж. Мөн батлан даалтад гаргахыг зөвшөөрөхгүй аж. 

Өмнө нь өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас зайгаа барихыг шаардсан захидал Хойд Солонгосоос Австралийн Засгийн газарт ирсэн аж. Пхеньяны талаас Трампын захиргааг дагавал Австрали улс сүйрлээс зайлж чадахгүй хэмээн сүрдүүлжээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж