Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд болох Богд хайрханы хишиг барилдаанд барилдах бөхчүүдийг цахимаар урьдчилан бүртгэж эхэлсэн бөгөөд өчигдрийн өдрийн байдлаар дараах улсын цолтой бөхчүүд бүртгүүлсэн тухай мэдээлжээ. Энэ нь анх удаа бөхчүүдийг цахимаар буюу Монголын үндэсний бөхийн холбоо нэртэй фэйсбүүк хуудсаар бүртгэж байгаа туршилт юм.
1. Улсын аварга С.Мөнхбат
2. Улсын арслан Н.Батсуурь
3. Улсын гарьд Б.Гончигдамба
4. Улсын гарьд Ө.Бат-Орших
5. Улсын заан Б.Соронзонболд
6. Улсын заан Н.Жаргалбаяр
7. Улсын харцага А.Цацабшир
8. Улсын харцага Н.Батзаяа
9. Улсын харцага Х.Гантулга
10. Улсын харцага М.Бадарч
11. Улсын харцага Б.Одгэрэл
12. Улсын харцага Б.Бат-Өлзий
13. Улсын харцага Д.Бат-Эрдэнэ
14. Улсын начин Ч.Ганзориг
15. Улсын начин Л.Гантулга
16. Улсын начин Б.Амарзаяа
17. Улсын начин Ц.Одбаяр
18. Улсын начин Ч.Цогбаяр
19. Улсын начин Г.Баасандорж
20. Улсын начин Б.Бадамсүрэн
21. Улсын начин Л.Батзориг
22. Улсын начин Э.Даш
23. Улсын начин Б.Баатарцол
24. Улсын начин Л.Шинэбаатар
25. Улсын начин Б.Чимэдвандан
26. Улсын начин Э.Ванданцэрэн
27. Улсын начин Д.Тамир
28. Улсын начин Д.Амарсайхан
29. Улсын начин Э.Энхбат нарын бөхчүүд бүртгүүлээд байна.
Харин улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Т.Баасанхүү нар эмчийн акттай, улсын харцага О.Хангай гадаадад яваа зэрэг шалтгаанаар барилдах боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Б.ЭНХ