Андууд санаачилга албан ёсоор хэрэгжиж эхлэв

Хуучирсан мэдээ: 2017.12.16-нд нийтлэгдсэн

Андууд санаачилга албан ёсоор хэрэгжиж эхлэв

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны  VIII их чуулган өнөөдөр боллоо. Хурлын хүрээнд “Үндсэн хууль”, “Уул уурхай ба эдийн засаг”, “Залуучууд ба оролцоо” гэсэн гурван салбар хуралдааныг зохион байгуулав. Мөг уг хурлын үеэр монгол хүн монгол хүндээ эх орон байж, нийгмийн бүхий л хэлбэрийн тэгш бус байдлыг багасган, эх орны өнцөг булан бүрт байгаа залуучуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг жинхэнэ утгаар нь бий болгож, нийгмийн хөгжлийн төлөөх бодит оролцоо, залуучуудын хөгжлийн төлөөх олон талт санаачилгыг дэмжин, хандлагын эерэг өөрчлөлтийг залуус өөрсдөө үлгэрлэн үзүүлэх зорилготой, таван дэд хөтөлбөр бүхий ‘АНДУУД’ санаачилга албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. “Андууд-Нэг гэр бүл”, “Андууд-Илгээлтийн эзэн”, “Андууд-Сургалт, Хөгжлийн хөтөлбөр”, “Андууд-шинэ соёл” гэсэн таван дэд хөтөлбөр хэрэгжих юм. Үүнээс “Андууд-гэр бүл” хөтөлбөр өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд сугалаагар тодорсон хөдөө, орон нутгийн 60 залуу Ардчилсан намын гишүүн, нийгэм, улс төрийн лидер 60 хүний гэрт зочилж, санал бодлоо солилцсон байна.

Дашрамд дурьдахад Ардчилсан Намын шинэчлэлийн бодлогын хүрээнд Ардчилсан Залуучуудын Холбоо анх удаа 90 мянган гишүүдийнхээ дунд санал хураалт явуулж, тус холбооны зургаа дахь Ерөнхийлөгчөөр Сүхбаатарын Эрдэнэболдыг сонгосон билээ.

Өнөөдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн залуусын төлөөлөл болсон Ардчилсан Залуучуудын Холбооны VIII их чуулганы төлөөлөгчид нийт гишүүдийнхээ саналаар сонгогдсон холбооныхоо анхны ерөнхийлөгч С.Эрдэнэболдыг батламжилж, цаашдын бодлого, үйл ажиллагааныхаа чиглэлийг батлах юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж