Японы ерөнхий сайд Шинзо Абэ ирэх оны эхээр Европын зургаан орон, тэдний дунд Балтын гурван оронд албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Засгийн газрын тэргүүний айлчлал 2018 оны нэгдүгээр сарын 11-18-ны хооронд долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Болгар, Румын, Серби, Эстони, Латви, Литва гэсэн зургаан орныг дайрах аж. Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор нэгдүгээр сарын 19-нд эхлэх байсан парламентын ээлжит хурлыг 22-нд нээхээр хойшлуулсан байна.
Япон болон Европын холбоо дэлхийн хамгийн том эдийн засгийн эвсэл байгуулахаар өнгөрсөн долоо хоногт чөлөөт худалдааны гэрээний нөхцөлийг эцэслэн тохирсон юм. Тэд гэрээний хэрэгжилтийг 2019 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөжээ.
Болгар улс 2018 оны эхний хагаст Европын холбооны зөвлөлийг тэргүүлэх тул Шинзо Абе тус улсад айлчлах үеэр Европын холбоотой байгуулсан дээрх хамтын ажиллагааны гэрээг үзэглэх бололтой.
С.ЦЭЛМЭГ