43 эмч багаараа Япон, БНСУ-д суралцана

Хуучирсан мэдээ: 2017.12.16-нд нийтлэгдсэн

43 эмч багаараа Япон, БНСУ-д суралцана

43 эмч багаараа Япон, БНСУ-д суралцана

                      

Эрүүл мэндийн яамны зүгээс Монголд хараахан эмчилж чадахгүй байгаа өвчнийг дотооддоо эмчилдэг болох зорилгын хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг Япон, Өмнөд Солонгос, ОХУ, АНУ, Энэтхэг зэрэг эрүүл мэндийн салбарын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудад сургахаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар нийт 39 өвчнөөс долоог нь дотооддоо эмчилдэг болжээ.

Энэ удаад нийт 43 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Япон ба Өмнөд Солонгос улсад 14 хоногоос зургаан сарын хугацаатайгаар долоон чиглэлээр сургалтад хамруулах аж. Үүнд:

  • Элэг шилжүүлэн суулгах
  • Ясны чөмөг шилжүүлэн суулгах, үүдэл эсийн банк байгуулах технологи
  • Хавсарсан хүнд гэмтлийн үеийн мэс засал
  • Иммуногистохимийн эмгэг судлалын шинжилгээ
  • Халдварт өвчний үүсгэгчийн генийн дараалал тогтоох арга зүй
  • Мөч хадгалах боломжтой үеийн хавдрын нөхөн сэргээх эмчилгээ
  • Электорфизиологийн оношилгоо, эмчилгээ зэрэг багтсан байна

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж