Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгаагаар өнгөрсөн 11-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.1%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 11-р сарын үр дүнтэй харьцуулахад 0,24 хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,26 хувиар өссөн байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,55%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,47 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0,50 хувиар буурсан үзүүлэлт юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ