Хойд Солонгосын пуужин АНУ-д хүрэх боломжгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын пуужин АНУ-д хүрэх боломжгүй гэв

Хойд Солонгосын пуужин АНУ-д хүрэх боломжгүй гэв

Хойд Солонгосын хөгжүүлж буй тив хоорондын тусгалтай баллистик пуужин АНУ-ын эх газарт хүрэх боломжгүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис мэдэгдлээ.

Умардын дэглэм өнгөрсөн арваннэгдүгээр сард харвасан пуужин нь “одоохондоо биднийг заналхийлэх хэмжээнд хүрсэн гэж бодохгүй байна” гэж Пентагонд сэтгүүлчидтэй уулзсан камергүй уулзалтын үеэр хэлсэн байна. Мөн АНУ-ын зүгээс нөхцөл байдлыг бодитоор дүгнэх ажил хийж байгаа гэж сайд мэдэгджээ. 

Пхеньян арваннэгдүгээр сарын 28-нд шинэ пуужин туршсан нь өмнөх хувилбаруудын илүү өндөр хөөрч, мөн илүү хол зам туулсан юм. “Хвасон-15” нэртэй тус пуужин цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж, АНУ-ын эх газарт хүрэх чадалтай гэгдэж байгаа. 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис

Батлан хамгаалахын сайдын тэмдэглэснээр, “Хвасон-15” пуужинг хөөргөсөн явдал нь Хойд Солонгос дэлхийн хаана ч хүрэх боломжтой, дэлхийн энх тайван, бүс нутгийн энх тайванд аюул занал учруулж мэдэх баллистик пуужингийн судалгаа, хөгжүүлэлтийн ажилд шамдан орсныг харуулж байгаа аж.

Пентагоны тэргүүний сэтгүүлчидтэй хийсэн уулзалтад техникийн шинжээчид мөн байлцжээ. Тэд ч мөн Хойд Солонгосын дэглэм арваннэгдүгээр сард харвасан пуужин нь АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх боломжгүй, эсвэл амжилттай болгохын тулд техникийн талаас засч, сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. 

Пуужин ямар хэмжээний зам туулах боломжтой эсэхийг үнэн бодитоор тооцоолоход пуужингийн тээвэрлэх хошууны хүндийн жин чухал нөлөөтэй аж. Хойд Солонгосын зүгээс “супер-том, супер хүнд цөмийн цэнэгт хошуу” гэж мэдэгдсэн билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж