Хөгжлийн банкинд аудит хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.16-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкинд аудит хийнэ

Хөгжлийн банкинд аудит хийнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 11/9920, Төсвийн байнгын хорооны 9/10647 дугаар албан бичгээр аудит хийлгэх хүсэлт ирүүлсний дагуу Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийхээр боллоо.

Үндэсний аудитын газраас тус банкинд бусад арилжааны банкнуудтай ижил олон улсын аудитын байгууллага санхүүгийн аудит хийдэг бөгөөд гүйцэтгэлийн аудитыг хамгийн сүүлд 2014 онд хийсэн байна.

Гүйцэтгэлийн аудитын шалгалтыг хоёр сарын хугацаанд хийх бөгөөд шалгалтын дүн 2018 оны хоёрдугаар сард дүнг нь танилцуулах юм байна.

Аудитыг банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд:

-Банкны дотоод үйл ажиллагаа үндсэн зорилго чиглэлийн дагуу үр нөлөөтэй зохион байгуулагдсан эсэх

-татан төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай, эрсдэлгүй удирдаж байгаа эсэх,

-Зээл олголтын үйл ажиллагаа үр дүнтэй, хууль, журмын дагуу явагдаж байгаа эсэх,

-Банкны үйл ажиллагаанд хяналтын үр нөлөөтэй тогтолцоо үйлчилж байгаа эсэх зэрэгт хийх гэнэ.

 “Хөгжлийн банк” өнгөрсөн зургаан жилийн хугацаанд зургаан их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүнээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3.2 их наяд төгрөг, арилжааны банк”уудаар дамжуулсан 1.1 их наяд төгрөг, “Хөгжлийн банк”-ны шууд санхүүжүүлсэн 1.8 их наяд төгрөгийн зээлийг тус тус олгожээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж