Ерөнхийлөгч хаалттай хуралдаанд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хаалттай хуралдаанд оролцож байна

Ерөнхийлөгч хаалттай хуралдаанд оролцож байна

УИХ-ын чуулганы хуралдааны үдээс хойшхи хуралдаан хаалттайгаар үргэлжилж байна. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж байгаа юм.

Мэдээллийн дараg УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авах юм. Одоогоор Ерөнхийлөгчийн илтгэл дуусаагүй байгаа юм байна.

Баасан гариг бүрийн үдээс хойшхи чуулганд Ерөнхий сайд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн асуулгад хариулт өгдөг уламжлалтай. Гэвч энэ удаа Ерөнхийлөгч гэнэт чуулганд оролцож, хаалттай хуралдахаар болсон нь анхаарал татаад байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж