Баянгол дүүрэгт халуун усны хязгаарлалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Баянгол дүүрэгт халуун усны хязгаарлалт үргэлжилж байна

Нийслэл хотын хэмжээнд дулааны шугам шүлжээний засвар  шинэчлэлийн ажил  явагдаж байгаатай холбогдуулан айл өрх, албан байгууллагуудын халуун усны хэрэглээнд хэсэгчлэн хязгаарлалт хийсээр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн орон сууц нийтийн аж ахуйн газраас зарим аж ахуйн нэгж, албан газрын хэрэглээний халуун усыг өчигдрөөс хэсэгчлэн хаалаа. Усны хязгаарлалтад Улаанбаатар төмөр замын удирдах газар, “Ганзам” зочид буудал, төмөр замын зарим орон сууц, III, IV хорооллын “Хөх асар”, “Хааны хаус” ОСНАА-н харьяаллын орон сууцууд хамрагдах юм.  Түүнчлэн “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, Гандантэгчинлэн хийд ч тодорхой хугацаанд халуун усгүйгээр үйл ажиллагаа явуулах аж. ОНААҮГ-ынхан энэ хугацаанд албан газар, айл өрхийг халуун усны цоргоо онгорхой орхиж ус алдахаас сэрэмжлүүлж байна. Эл халуун усны хязгаарлалт энэ сарын 18-ныг дуустал үргэлжлэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж