29 компанийн 180,342 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

29 компанийн 180,342 хувьцаа арилжжээ

29 компанийн 180,342 хувьцаа арилжжээ

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 180,342 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байлаа. Үүнээс ‘Е-Моние’ ХК /HCH/, ‘Хөвсгөл Усан Зам’ /HUZ/ болон ‘Жинст Увс’ /JIV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар тус тус өссөн бол ‘УБ-Бүк” ХК-ийн /BUK/ ханш хамгийн өндөр буюу 4.44 хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 67 ширхэг үнэт цаас 6.7 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,166.71 нэгж болж 0.90 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,459,872,085,930 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж