Ц.Нямдорж Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзлаа

Ц.Нямдорж Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 12 дугаар сарын 14-ний өдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хоёр тал Монгол Улс болон Австрали Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 45 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа Өргөн хүрээтэй түншлэлийн түвшинд хүрч, олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.

Мөн Австралийн Засгийн газраас тэтгэлэгт хөтөлбөрийг дахин сэргээсэн явдал нь Монголын олон залуучууд чанартай мэдлэг боловсрол эзэмших боломж олгож байгаа бөгөөд Монгол Улс болон Австрали Улс хооронд амрангаа ажиллах визний хэлэлцээрийг байгуулахаар хоёр талын холбогдох байгууллагууд ажиллаж байгаад баяртай байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэв.

Хоёр тал гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар санал бодлоо солилцов.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж