Япон улс Пхеньяны эсрэг шинэ хориг тавив

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

Япон улс Пхеньяны эсрэг шинэ хориг тавив

Япон улс  Пхеньяны эсрэг шинэ хориг тавив

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон пуужингийн туршилтыг зогсоохын тулд шахалт үзүүлэх зорилгоор Япон тус улсын эсрэг шинэ хориг тавьжээ. Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Суга Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавьж, тус улсын 19 компани болон бизнесмений хөрөнгийг царцаах болсноо мэдэгдсэн байна.

Японы шинэ хоригт тус улсын банк, уурхай, түүхий эдийн худалдаа, тээврийн компаниуд багтаж байгаа гэнэ. Японы засгийн газар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны өмнө ийм шийдвэр гаргажээ.

Тус улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Суга хэлэхдээ ‘Хойд Солонгос манай эдийн засгийн чухал бүсийг онилж,  тив хоорондын баллистик пуужин туршсан нь манай улсад том аюул занал учруулж байна” хэмээгээд Пхеньяныг цөмийн хөтөлбөрөө зогсоохоос нааш шахалт үзүүлэхээ болихгүй хэмээн мэдэгджээ.

Япон өмнө нь  Хойд Солонгосын эсрэг худалдааны болон тээвэрлэлтийн хатуу хориг тавьсан билээ.

эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж