Путин, Трамп нар Хойд Солонгосын асуудлаар утсаар ярьжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

Путин, Трамп нар Хойд Солонгосын асуудлаар утсаар ярьжээ

Путин, Трамп нар Хойд Солонгосын асуудлаар утсаар ярьжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар утсаар холбогдож, Хойд Солонгосын цөмийн зэвсэг, Солонгосын хойгийн хурцадмал байдал зэрэг олон улсын асуудлаар санал солилцсон гэж Кремлийн хэвлэлийн албанаас өнөөдөр /2017.12.15/ мэдэгдлээ.

“АНУ-ын талын санаачилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар утсаар ярилцсан. Хоёр орны хамтын ажиллагаа, дэлхийн халуун цэг болсон хурцадмал асуудлууд, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар зөвшилцсөн” гэж албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.

Талууд цаашид нягт харилцаа холбоотой ажиллахаар болсныг онцлон тэмдэглэжээ.

Цагаан ордны зүгээс мөн “Хоёр гүрний төрийн тэргүүн нар Хойд Солонгосын аюултай нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтран ажиллах асуудлаар санал солилцсон” гэж мэдэгдэв.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж