Японы эзэн хаан Акихито хаан сэнтийгээс буух ёслолдоо гадаадын зочин, төлөөлөгч урихгүй, ёслолын парад хийлгүйгээр даруухан хийхээр төлөвлөж байгаа гэж Эзэн хааны гэр бүлийн зөвлөл мэдэгдсэн байна.
Эзэн хааны сэнтийгээс буух ёслол 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд болох юм. Тэрбээр Японы 200 гаруй жилийн түүхэнд амьд сэрүүндээ хаан ширээнээс татгалзаж, хааны сэнтийгээ залгамжлагчдаа шилжүүлж буй анхны эзэн хаан билээ.
Эзэн хаан Акихито ёслолоо Эзэн хааны ордонд нам гүм хийх хүсэлтэй байгаа, учир нь залгуулаад төд удалгүй угсаа залгамжлах хунтайж Нарухитог хаан ширээнд өргөмжлөх ёслол болох юм.
Түүний эцэг Хирохито 1990 оны нэгдүгээр сард таалал төгссөний дараа Акихито хаанд ширээнд суусан юм. Түүнийг хаан сэнтийд өргөмжлөх ёслол 1990 оны арваннэгдүгээр сарын 12-нд болж, гадаад, дотоодын 2000 гаруй зочин оролцож байжээ.
С.ЦЭЛМЭГ