Залуусын дунд ДОХ, Сүрьеэгийн өвчлөл их байна

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

Залуусын дунд ДОХ, Сүрьеэгийн өвчлөл их байна

Залуусын дунд ДОХ, Сүрьеэгийн өвчлөл их байна

“Монгол Улсын хүн амын 35 хувийг 15-34 насных нь эзэлж байна. Харамсалтай нь, ДОХ-ын халдвар авсан иргэдийн 5,7 хувь нь 15-19 насных нь  байдаг ажээ. Тэд ихэвчлэн бэлгийн замаар халдвар авдаг гэнэ.

Үүнээс гадна, Монгол Улсын хувьд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээж болзошгүй гэх судалгаа байдаг. 

Гэхдээ дээрх өвчний тархалтыг бууруулахын тулд Монгол Улс  2003 оноос Глобал сангийн санхүүжилтыг авч ирсэн. Тодруулбал, 2003-2020 оныг дуустал ДОХ-ын вирусын тархалтыг бууруулахын тулд нийт 24.5 сая ам.долларын санхүүжилт авчээ. Харин сүрьеэгийн тархалтыг бууруулах чиглэлд 39.1 сая ам.долларын санхүүжилт авсан гэв. 

             Глобал сангийн санхүүжилт жилээс жилд багасч байна

Глобал сангийн дэмжлэгтэй төслүүдийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Сэргэлэн

‘Глобал сан’-гийн дэмжлэгтэй төслүүдийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Сэргэлэн: ‘ДОХ, Сүрьеэгийн вирусын тархалтыг бууруулахад олон талын байгууллагуудын оролцоо чухал. Дан ганц эрүүл мэндийн салбар халдварт өвчний эсрэг тэмцээд үр дүнд төдийлөн хүрэхгүй. Монгол Улсын хувьд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээж болзошгүй гэх судалгаа байдаг.  Гэхдээ сүрьеэгийн эмчилгээг Засгийн газраас 100 хувь даадаг. Мөн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 10-20 мянган ам.доллартай тэнцэхүйц эмийг Глобал сангийн санхүүжилтээр бүрэн шийдэж байгаа.  Ер нь бол одоо хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар Засгийн газрын төсөвт шилжүүлэх шаардлагыг Глобал сангаас тавьж байгаа. Энэ ч утгаараа Глобал сангийн санхүүжилт жилээс жилд багасч байна” гэж байлаа.

2018-2020 он хүртэл эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэгийн эрт илрүүлэх, шинж тэмдэггүй сүрьеэг илрүүлэх зэрэг шинэ төслүүдийг хэрэгжүүлнэ гэв. Эрүүл мэндийн яамны зүгээс сүрьеэгийн өвчнийг эрт илрүүлж оношлох аппарат хоёр байсан бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Глобал сан, Засгийн газрын  тусламжтайгаар 16 аппарат нэмж авчээ. Үүнийгээ тэд энэ сарын эхээр сүрьеэгийн өвчлөл ихтэй нийслэл, аймгуудад хуваарилан өгчээ. Үлдсэн аппаратуудыг он гарсны дараа хуваарилан өгнө гэлээ. Энэхүү аппарат нь зөөвөрлөхөд хялбар учир, үзлэг хийх газрууд руу аваад явах боломжтой ажээ.

       Хан-уул дүүргийн нэгэн сургуульд 67 хүүхдээс сүрьеэгийн халдвар илэрсэн 

Монгол Улсад нийгмийн эмзэг бүлгийнхэн сүрьеэ өвчний халдварыг ихэвчлэн тээж байна гэж мэргэжилтнүүд хэлж байлаа. Тодруулбал,  Хан-Уул дүүргийн нэгэн сургуульд  67 хүүхдээс  сүрьеэгийн халдвар илэрчээ. Сүрьеэ өвчин нь агаарын дуслын замаар хүнээс хүнд халддаг. Иймээс агааржуулалт муу сургуулийн нэг ангид хичээллэж буй хүүхдүүд сүрьеэгээр өвчлөх магадлал өндөр магадлалтай ажээ. 

Дээрх судалгаанаас ажиглахад, Монгол Улсын хүн амын 35 хувийг эзэлж буй залуу үеийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгаа  нь харагдаж байна гэж мэргэжилтнүүд онцлов. Иймээс цаашид эрүүл мэндийн хичээлийг ЕБС-д бие даасан хичээл болгох чиглэлд анхаарч, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд ажил зохион байгуулна гэлээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж