"Ж.Батзандан гудамжиндаа гар" гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

"Ж.Батзандан гудамжиндаа гар" гэв

"Ж.Батзандан гудамжиндаа гар" гэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын санаачлагаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой хэлэлцүүлэг Төрийн ордонд болов. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ, Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Баянбилэг, Дамирангийн Энхбатын эгчийнх нь охин Э.Хулан, Дамирангийн Энхбатын эхнэрийнх нь дүү С.Мөнхчимэг, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат, С.Зориг агсны хэрэгт холбогдож ял авсан А.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа, Ц.Амгаланбаатарын гэр бүл мөн Т.Чимгээгийн төрсөн ах, нөхөр гэх мэт хүмүүс оролцов.

Хэлэлцүүлэгт ирсэн иргэд Б.Хурцтай холбоотой гомдол саналаа илэрхийлснээр хуралдаан нэлээн олон цаг үргэлжилсэн юм. Энэ үеэр ‘Ард түмний онц түр зөвлөл’ ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл “Ж.Батзандан чи гудамжинд жагсаж байгаад гишүүн болсон. Одоо энд орж ирээд юу хийж байгаа юм. Гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад, гудамжиндаа гарж жагсаалаа хий” гэв. Энэ үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан ямар нэг тайлбар хийсэнгүй, дараагийн хүнд микрофоныг шилжүүлсэн юм.  

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж