Францын өмнөд хэсгийн Перпиньян хотод сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас ослын газарт дөрвөн хүүхэд амиа алджээ.
Миля болон Сан-Фелиу-Де’Амон хотыг холбосон төмөр замын гарам дээр гарсан ослоор 21 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний 11-ийнх нь биеийн байдал хүнд байгаа ажээ.
Сургуулийн автобус ойролцоох Кристьян Буркины коллежийн 13-17 насны хүүхдүүдийг суулгаад, хөдөлсөн байжээ. Ослын улмаас автобус хоёр хэсэгт хуваагдсан гэнэ.
Галт тэрэгний үйлчилгээ эрхлэгч SNCF компанийн зүгээс гэрчүүд осол гарах үед гармын хаалт бууж, зам хаагдсан байсан гэж ярьсан гэж мэдэгджээ. Осол гарах үед автобус төмөр замын яг голд байсан гэнэ. Галт тэрэг Перпиньян өртөөнөөс хөдөлж, 80 км/цагийн хурдтай явж байжээ. Үзэгдэх орчин тод байсан гэнэ.
Автобусны жолооч эмэгтэй хөнгөн гэмтэл авсан. Түүний биеийн байдлыг харгалзан мөрдөгчид байцаалт авахаар харзнаж байгаа аж.
Ослын газарт онцгой байдлын 70 алба хаагч, дөрвөн нисдэг тэрэг ажиллаж, хохирогчдод яаралтай тусламж үзүүлсэн байна.
С.ЦЭЛМЭГ