УИХ: Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

УИХ: Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо

УИХ: Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжин, баталжээ. 

Батын Хурц нь 1969 онд төрсөн. 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газрын ажилтан, 2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газрын газрын дарга, 2006-2009 онд “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч, 2009 оноос Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан.

Дараа нь Авлигатай тэмцэх газрын дэд дарга, мөн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад БНСУ-д суух Элчин сайдаар томилогдлоо

УИХ энэ асуудлыг хаалттай горимоор хэлэлцэн шийдвэрлэв. 

Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж эхлэв 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна.

Дээрх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргасныг гишүүдийн 69 хувь нь дэмжив.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимоор хэлэлцэх шаардлагын талаар дараах үндэслэлийг гаргасан юм. Тэрбээр “Б.Хурц өмнө нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Хуралдааныг нээлттэй явуулахаар улсын нууцтай холбогдох олон асуудал гарч ирж байгаа. Өмнө нь бид нээлттэй асуудлыг хэлэлцээд дэлхийн шившиг болсон” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мөн байр суурь нэг байгаагаа илэрхийлж, санал хураахад олонх нь дэмжлээ. 

ЭМД-ын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томилов

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг томилов.

Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээс Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг, Н.Номтойбаяр нарыг чөлөөллөө. 

Г.ДАРЬ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж