Б.Баянбилэг: Б.Хурц худлаа ярьсан

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

Б.Баянбилэг: Б.Хурц худлаа ярьсан

Б.Баянбилэг: Б.Хурц худлаа ярьсан

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны “А” танхимд эхлээд байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүдээс Л.Болд, Ж.Батзандан, А.Сүхбат нар оролцож байгаа бол  мөн С.Зориг агсны хэрэгт холбогдож ял авсан А.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа, Ц.Амгаланбаатарын гэр бүл мөн Т.Чимгээгийн төрсөн ах, нөхөр, Дамирангийн Энхбатын гэр бүл, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогбаатар, ТЕГ-ын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдэлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат  нар иржээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Б.Хурц УИХ дээр Элчин сайдад нэр дэвшиж орж ирчхээд намайг элдвээр гүтгэж, доромжилсон. Дараа нь бүлгийн даргын өрөөнд орж ирээд арай л барьж авч зодоогүй.

Б.Хурц бүр ОХУ-ын холбогдох албан тушаалтантай ярьж, “Эрдэнэт” үйлдвэрийг Монголын компанид авч өгсөн гэж ярьсан. Хууль хяналтын байгууллага, нууц байгууллага оролцож байж, “Эрдэнэт” хувь хүмүүсийн гарт орсон байгаа.

“Эрдэнэт”-ийг авахад оролцсон хүмүүс Элчин сайдаар томилогдсон. Одоо тэдний нэг Д.Баттөр Парист Элчин сайдаар суусан, намайг гүтгээд сууж байна. Би сүүлийн гурав, дөрвөн жил айдастай амьдарсан. Надтай ажилласан бүх хүмүүсийг барьж хорьсон. Хоёр хүн амиа алдсан. Би мөнгө аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй. Үүнийгээ хаа ч хэлнэ. Надад айх юм алга.  Монголд сонгууль явагдахаа болих нь. Энэ хүмүүс 2020 онд гарч ирээд Монголын төрийн атгах гэж байна. Яг одоо л дарахгүй бол аллага, хядлага, хэлмэгдүүлэлт болно. Монголын Их хурал ард түмнийхээ нүүрийг харж чадахаа байлаа. Та нар битгий ай. Монголын ард түмнийг баллаж байгаа бүлэглэлийн эсрэг тууштай явна” гэв.

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Баянбилэг нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гомдол шүүмжлэл хэллээ.

Тэрбээр “Нээлттэй хэлэлцүүлэг явуулах санаачилга гаргаж, зохион байгуулсан хүмүүстээ баярлалаа. Д.Цогбаатар өөрөө ирж оролцох боломжгүй гэж үзсэн. Өмнө нь ТЕГ-т ажиллаж байсан, тиймээс ажлын онцлогоос шалтгаалж хэвлэлийнхний өмнө ил гарах боломжгүй гэж үзсэн. Миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатар 2005-2006 онд Б.Хурцтай хамт ажиллаж байсан. Энэ үед Б.Хурцыг бусдыг хууль бусаар тагнаж, 50 сая төгрөг авах гэж буйг нь эсэргүүцсэнээс болж тэд муудалцсан байдаг. Б.Хурц гэдэг хүн 2013 оноос АТГ-ын дэд дарга болсныхоо дараа өш хонзонгоо авах гэж Д.Цогтбаатарыг Германы иргэнийг  хөнөөсөн гэх хэрэгт холбогдуулж, найман сар цагдан хорьсон.  Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд C1 телевизийн  “Цензургүй яриа” нэвтрүүлэгт холбогдохдоо Д.Цогтбаатарыг  германы утсыг нь барьж, машиныг нь уначихсан явж байсан гэж худлаа ярьсан. Энэ асуудлаар шүүхэд хандсан” гэв.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж